|

Хуулиар хамгаалуулдаг цаг өнгөрчээ ГИШҮҮД ЭЭ!!!

 

Хуулиар хамгаалуулдаг цаг өнгөрчээ ГИШҮҮД ЭЭ!!!

 

Халдашгүй дархан эрх эдэлж, "албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана" хэмээн суудаг гишүүдийн маань дархан эрх ганхаж эхэллээ. Урьд өмнө УИХ-ын гишүүн ямар ч гэмт хэрэг өдүүлсэн шалгах эрх зүйн орчин байсангүй. Гагцхүү УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлсэн тохиолдолд шалгуулж болдог байв. Эсвэл УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдвал яллагдагчаар татаж болох эрх зүйн орчин байв.

Тиймдээ ч УИХ гишүүд гэж том толгойлсон ямар ч хариуцлага үүрдэггүй нөхөд болж хувирсан гэхэд хилсдэхгүй. Ийм ч учраас одоогоор УИХ-д хээл хахууль, хүчин, авилгал гээд л болж бүтэхгүй хүмүүс цугларсан үүр болчихсон. Нэг ёсондоо төрийн нэрийн өмнөөс хамгаалуулж тарвалзаж байсан гэсэн үг лдээ. Гэхдээ цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүйн үлгэрээр цаг эргэж байна. 

Өчигдөр УИХ-ын гишүүдийг энгийн иргэдтэй адил шалгаж болох эсэх талаарх Үндсэн Хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэрийг танилцуулсан юм. Уг танилцуулсан төсөлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг өөрчлөн найруулах "гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан" заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгох шийдвэр гаргажээ.

Цэцийн гишүүн Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн тогтоолыг уншиж танилцууллаа.

Хүчингүй болгосон заалт:

Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/

6 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүн

6.9.Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ:

6.9.1.Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан гэж заасан.

Харин уг хурлаар үндсэн хууль зөрчсөн гэж үзэн "6.9.1 гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан" гэх заалтыг хүчингүй болгожээ. Тэгэхээр одоо УИХ-ын гишүүдийг шалгаж болно гэсэн үг.

Харин энэхүү заалтыг хэрэгжүүлэх хуулийнхан маань одоо ажлаа хийж улстөрчдийн нэр хүндийг унагаж байгаа гишүүд нэртэй бугшсан идээ бээрийг салгавал төр маань тогтворжих биз ээ. 


BOLOD.MN