|

Ц.Цогзолмаа: Б.Батсайханыг эргүүлэн томилсон нь шүүхийн алдаа

 

 Ц.Цогзолмаа: Б.Батсайханыг эргүүлэн томилсон нь шүүхийн алдаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болж, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийв. Тэрбээр сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал, ирэх нэгдүгээр сарын 1-ний өдрөөс чөлөөлөхөө мэдэгдээд, "Түүнийг ажлаас нь хууль бусаар халсан шийдвэр гаргаж, буцаан томилж байгаа нь шүүхийн алдаа” гэж онцлоод, тусгай сургуульд багшлах эрхийг нь хязгаарлана гэлээ.