|

Шинэ оны эхний ажлын өдөр аймгийн Засаг дарга гурван ихэр охинд гарын бэлэг гардууллаа

Шинэ оны эхний ажлын өдөр аймгийн Засаг дарга гурван ихэр охинд гарын бэлэг гардууллаа

 

Хуучин он түүх болон үлдэж шинэ он айлчлан ирсэн ажлын эхний өдөр аймгийн Засаг дарга С.Насанбат, Дархан сумын 5 дугаар багийн Засаг дарга Б.Оюунчимэг нар Дархан сумын 5 дугаар багт оршин суудаг С.Батжаргалын гэрээр орж том хүү Б.Жанчивдорж, 3-н ихэр охинд гарын бэлэг гардуулан өглөө. 

Залуу гэр бүлийн гишүүд 2-уулаа цахилгааны мэргэжилтэй бөгөөд 3-н ихэр охиноо 2014 оны 12 дугаар сарын 1-нд өлгийдөн авчээ.  Охид Дархан хотын төрөх тасагт хүндрэлгүй төрсөн бөгөөд Б.Бүжинлхам, Б.Цэрэнлхам, Б.Очирдулам нар энэ онд 4-н нас хүрч байна.