|

20 ЖИЛИЙН ДАРАА УСТАЖ ҮГҮЙ БОЛЖ МЭДЭХ 15 УЛС

20 ЖИЛИЙН ДАРАА УСТАЖ ҮГҮЙ БОЛЖ МЭДЭХ 15 УЛС

 

Дэлхийн улс орны тоо байнга хэлбэлзэж байдаг зүйл. Улс орон бүхэлдэн бий болж, бас тэр хэрээр алга болж байдаг. Үүнд тогтвортой байдал хамгийн ихээр нөлөөлдөг. Тийм ч учраас хэдэн жилийн дараа дэлхийн газрын зураг хэрхэн өөрчлөгдөхийг хэн ч мэдэхгүй. Харин 20 жилийн дараа яг одоогийнх шигээ биш болж мэдэх орчин цагийн 15 улсыг нэрлэж байна.

Мальдив

01 20 жилийн дараа устаж үгүй болж мэдэх 15 улс

Жагсаалтад багтсан бусад орнуудаас ялгаатай нь Мальдив эдийн засаг, улс төрийн хүчин зүйлсээс болж бус, байгалиасаа үгүй болж мэднэ. Эдгээр арал нь алгуурхнаар усанд живж байгаа юм. Гэхдээ нарийн яривал тийм ч алгуурхан биш гэнэ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор Мальдивын арлууд 2100 он гэхэд далайн түвшнээс дээш ердөө л 1,5 метр өргөгдөнө. Тийм болохоор тус улсын Засгийн газар одооноос л газар худалдан авах, улсаа өөр тийш нүүлгэх боломжийг хэлэлцэж байна.

Гаити

02 20 жилийн дараа устаж үгүй болж мэдэх 15 улс

Гаитиг байгалийн гамшиг байнга тохиодог. Хүчтэй хар салхи, газар хөдлөлт, цунами гээд л хохирол их амсдаг. Үүгээр ч зогсохгүй энэхүү жижигхэн улс дайн самуун, халдвар тахал, угсаатны цэвэрлэгээ гээд олон зүйлд өртдөг. Сүүлийн үед уур амьсгалын хүчтэй өөрчлөлтийн улмаас Гаитийн иргэд далайн шуурга, хар салхинд их өртөх болжээ. Тиймээс тун удахгүй Гаити тусгаар улс биш болж, Доминиканы Бүгд найрамдах улс хэмээх том хөршийнхөө нэг хэсэг болох магадлалтай байна.

Өмнөд Судан

03-1 20 жилийн дараа устаж үгүй болж мэдэх 15 улс

Өмнөд Судан бол манай гарагийн хамгийн залуу улсын нэг. Тус улс 2011 онд тусгаар тогтносон бөгөөд удахгүй энэ статусаа алдаж ч мэдэхээр байна. Учир нь тус улсад сүүлийн хэдэн жилийн турш иргэний томоохон дайн дэгдэж, хэд хэдэн угсаатны мөргөлдөөн үргэлжилж буй юм. Босогчдын бүлгийнхэн бие биетэйгээ газар нутгийн төлөө тэмцэлдэж байх зуур Судан улс салан тусгаарласан энэ хэсгээ эргүүлэн авах магадлал өндөр байна.

Палестин

04 20 жилийн дараа устаж үгүй болж мэдэх 15 улс

Палестин өнөөдөр өөрийн гэсэн эдийн засагтай, батлагдсан хилтэй тусгаар тогтносон улс мөн боловч энэ газар нутаг хэнийх вэ гэсэн маргаан одоо ч намжаагүй байна. Палестинтай газар нутгийн маргаантай гол улс бол Израиль. Тус улсын эдийн засаг, цэргийн хөгжил зэргээс харахад Палестин тун удахгүй оршин тогтнохоо больж мэдэхээр байна.

Ирак

05 20 жилийн дараа устаж үгүй болж мэдэх 15 улс

Ойрхи Дорнод яагаад өнөөдөр дайн, бослого намждаггүй халуун цэг хэвээр байна вэ? Үүний гол буруутан нь нэгэн цагт байсан Европын эзэнт гүрэн юм. Ирак улс саяхныг хүртэл Британийн нэгэн колони байсан. Харин ХХ зууны эхээр Ирак улс тусгаар тогтноход ард иргэдийнх нь угсаа, хэлний онцлог зэргийг нь тооцоололгүйгээр хилийг нь таамгаар зурчихжээ. Ингээд дайн ч дууссангүй. Өнөөдөр тус улс эрчимтэйгээр задарч байна. Хойд хэсгээрээ курдууд ноёрхож байгаа бол баруун хэсэгт суннитууд, өмнөдөд шийтүүд ноёлж байна. Өнөөдөр Курдистан нь бараг л тусгаар тогтносон бөгөөд өөрийн гэсэн Засгийн газар, эдийн загийн бүтэцтэй аж.

Ливи

06 20 жилийн дараа устаж үгүй болж мэдэх 15 улс

Өнгөрсөн колоничлолын бас нэгэн золиос. 1951 онд Ливи улс Италиас тусгаар тогтнож, зохиомлоо улс байгуулсан. Харин Каддафийн хатуу хар, удирдагчийн чанарын ачаар олон жил задралгүй тэсч үлдсэн байдаг. Тэрээр олон тооны угсаатан, овог, аймагт улс орноо задлах боломжийг олгоогүй юм. Өнөөдөр улс задрах ажиллагаа эрчимтэй өрнөж байна.

Хойд Солонгос

09 20 жилийн дараа устаж үгүй болж мэдэх 15 улс

Дэлхий ертөнцөөс тусгаарлагдсан энэ улс удаан хугацааны зовлонт мөхлөөр өөрөө өөрсдийгөө ороожээ. Тус улс харилцаа холбоогүй, салангид амьдрах хэдэн арван жилийн хугацаандаа өөрсдийнхөө нөөцийг л ашиглаж байсан. Харин одоо нөөц нь дуусч, шинийг авах боломж үгүй болжээ. Аж үйлдвэрийн хөрөнгө шавхагдаж, мөнгө багассан бөгөөд ард түмэн нь өлсөж байна. Ийм нөхцөлд тус улсад хоёр л зам үлдсэн. Нэг бол салангид, тусгаарлагдсан байдлаараа үхлээ хүлээх, эсвэл гадаад харилцаагаа сайжруулах юм. Хоёрдугаар хувилбар нь эрх баригч дэглэмд төгсгөл авчирна. Тиймээс тус улсын удирдагч эхний хувилбарыг нь сонгох өндөр магадлалтай.

Тайвань

10 20 жилийн дараа устаж үгүй болж мэдэх 15 улс

Олон хүн одоо ч гэсэн Тайванийг Хятадын нэг хэсэг гэж боддог. Хятадын Засгийн газар ч ингэж үздэг болохоор энэ аралд өөрийн гэсэн бодлого баримталдаг. Харин Тайвань 1949 оноос буюу Хятадын Засгийн газрын тэргүүн иргэний дайнд Мао Зэдуны дайчдад ялагдаж, Тайваньд бүгсэн цагаас эхлэн тусгаар тогтнох үйл явцаа эхлүүлсэн гэдэг.

Нидерланд

11 20 жилийн дараа устаж үгүй болж мэдэх 15 улс

Улс төр, эдийн засгийн байдал гээд бүх зүйл нь сайн байгаа Нидерланд яагаад устаж үгүй болно гэж. Энд дайны халуун цэг, мөргөлдөөн, салан тусгаарлах хөдөлгөөн огт өрнөөгүй. Гэвч тус улсын газар нутгийн тал хувь нь далайн түвшнээс доор байрладаг бөгөөд улам л доошилсоор байна. Ерөнхийдөө Нидерландын түүх бол Ромын эзэнт гүрний үеэс л хүмүүсийн тэнгистэй хийх тэмцэл, тэнгисийн дэргэд газар дайтаж олж авах түүх юм. Гэвч хөгжил, инженер технологи өндөр болсон ч тус улс сүйрлээс гарч чадахгүй гэж хүмүүс үздэг.

Бельги

12 20 жилийн дараа устаж үгүй болж мэдэх 15 улс

Бельги улсыг нэгдмэл улс гэж үзэхэд төвөгтэй. Энэ улс хоёр том, бараг тэгш бүсэд хуваагддаг. Тухайлбал, хойд хэсгээрээ Фландрия, өмнөд хэсгээр Валлония гэж хуваагддаг байна. Фландрия нь нидерланд хэлээр ярьдаг бол Валлонияд францаар ярьдаг. Үүнээс гадна герман хэлтэй хэсэг бүлэг хүмүүс ч бий. Баялаг ихтэй хойд хэсгээрээ автономит бүсүүдтэй. Ядуу өмнөд хэсгийнхэн нь үүнийг нэлээд эсэргүүцдэг.

Испани

13 20 жилийн дараа устаж үгүй болж мэдэх 15 улс

Испани Их Британийн адил дотроосоо хагарч буй улс. Саяхан болсон бүх нийтийн санал хураалт, Каталоны засгийн газар нэг талыг баримтлан Испаниас тусгаар тогтнож, Каталоны Бүгд найрамдах улс үүсгэн байгуулах гэсэн оролдлого зэргийг дурдаж болно. Испанид ийм муж олон. Ерөнхийдөө нэгдмэл, цуллаг байж чаддаггүй. Тус улсын өнцөг булан бүрт өөр өөр соёлтой, өөр өөр хэлээр ярьдаг хүмүүс аж төрдөг. Тусгаар тогтнох дараагийн бүсээр Басков орон ч нэрлэгдэж магадгүй байна. Ер нь Испаниас хэдэн арван жилийн дараа юу ч үлдэхгүй байж мэднэ.

Британийн Нэгдсэн Вант улс

14 20 жилийн дараа устаж үгүй болж мэдэх 15 улс

Их Британи харахад нэгдмэл, цул улс мэт. Харин сайтар ажиглавал хоорондоо эв түнжин муутай янз бүрийн орнуудаас бүрдсэн улс юм. Шотланд, Умард Ирланд нь Вант улсын бүрэлдэхүүнээс гарах тухай мөрөөдлөө аль хэдийн ярьж эхэлсэн бол Уэльс ч салан тусгаарлахыг эсэргүүцэхгүй байна. Саяхан Шотландын бүх нийтийн санал хураалтаар тусгаар тогтнох асуудал ямар ч үр дүн авчраагүй ч Англи өөрөө гал дээр цучил нэмсээр байна. Тус вант улс Европын холбооноос гарна гэснээс хойш эсэргүүцэх бүсүүдийн тоо улам нэмэгджээ.

Хятад

15 20 жилийн дараа устаж үгүй болж мэдэх 15 улс

Хятадын коммунист нам XXI зууныг үзэж чадаагүй барууны түншүүдээ бодвол улс орноо хатуу гараар бариад, бүх зүйл сайхан байгаа мэт харагдахыг хичээж байна. Гэвч тус улсад байдал тийм ч сайн биш байна. Нийгмийн байдал өдөр ирэх тусам хүндэрч, баян, ядуугийн ялгаа гаарч, хот, хөдөөгийн иргэдийн орлогын ялгаа нэмэгдэж, ажилгүйдэл газар авч байна. Түүнчлэн Хятадын бас нэгэн чухал асуудал бол алан хядах ажиллагаа. Ялангуяа баруун мужуудад ийм зүйл их гардаг. Үүнээс гадна тус улсын олон бүс өнөөдөр хөрс, усны бохирдолд өртөж, амьдрах аргагүй болжээ. Зарим шинжээчийн таамаглалаар бол Хятад улс 2050 он гэхэд ундны усны нөөцгүй болох юм байна.

Канад

16 20 жилийн дараа устаж үгүй болж мэдэх 15 улс

Бас нэг хүчтэй, тогтвортой улс энэ жагсаалтад оржээ. Энд байдал санасан шиг тийм ч сайхан биш байгаа юм. Канадад олон жилийн турш Квебекийн салан тусгаарлах хөдөлгөөн өрнөж буй бөгөөд тэдний гол зорилго нь Канадын Квебек мужийг тусгаарлаж, тусгаар улс болохыг хүлээн зөвшөөрүүлэх явдал юм. Энэ хөдөлгөөн нь улс төр, нийгмийн томоохон хүч болжээ. Тэд 2006 онд Канадын Засгийн газартай Квебекийн ЮНЕСКО-д гишүүний эрхтэйгээр оролцох зөвшилцөлд хүрч чадсан. Хэрвээ Квебек тусгаарлагдчих юм бол тус улсад франц хэлтэй мужууд ч салан тусгаарлах ажиллагаа өрнүүлж мэднэ.

АНУ

17 20 жилийн дараа устаж үгүй болж мэдэх 15 улс

АНУ бол тун өвөрмөц улс. Муж бүр нь холбооны улсын тэгш эрхтэй субъект бөгөөд өөрсдийн гэсэн Үндсэн хуультай, хууль, гүйцэтгэх болон шүүх засаглалтай. Муж бүрийн хууль хоорондоо тэс өөр. Нэг мужид зөвшөөрдөг зүйлийг нөгөөд нь эрс хориглодог байх жишээтэй. Тиймээс зарим муж нь сүүлийн үед тусгаар тогтнохыг эрмэлзэх болжээ. Ялангуяа Техас мужид "Бүгд найрамдах Техас улс” хэмээх улс төрийн байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 2017 оны эхээр Калифорнид ч бас Калифорнийн Бүгд найрамдах улс гэсэн хөдөлгөөн хүчээ авч эхэлсэн боловч бүх нийтийн санал хураалт зохион байгуулаагүй.

Тэгвэл Шинэ Орлеан Луизианагийн тусгаар тогтнолын асуудлаар Цагаан ордонд аль хэдийн өргөдлөө өгчээ. Хэдийгээр умард, өмнөдийн дайнаас хойш 100 гаруй жил болж байгаа ч энэ хоёр хэсгийн мөргөлдөөн өнөө хэр нь үргэлжилсээр байгаа юм. Цааш нь яривал олон муж тусгаар тогтнох хүсэлтэй байна.