|

Энэ өдрийн зурхай /2018.01.12/

Энэ өдрийн зурхай /2018.01.12/

 

Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 12. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 26. Сугар гараг. Онгоц одтой, гурван хөх мэнгэтэй, хөх луу өдөр.

                          Барилдлага: Шид 
                          Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
                          Суудал: Ус 

Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн  хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Замдаа байгаа саад тотгоруудыг хурдан арилгахаасаа илүү өөрийн алхам бүрээ хяна. Хэт яарснаас алдаа гарах нь элбэг үе танд тохионо. Тэвчээртэй байх стратеги хамгийн сайн зүйл. өнөөдөр мөнгөний тухай асуудалд санаа тавихад яг тохирсон өдөр. Гэхдээ өөрийнхөө нууцаас нээх их дэлгэхгүй байсан нь дээр. Итгэдэг хэн нэгэн тань таныг буруугаар ойлгож ч мэднэ. Зарим нь хүсэл мөрөөдөл, зорилгоо тодорхойлоход өөртөө цаг гаргана. Өөрийнхөө ирээдүй болон өөрийнхөө тухай мэдэх нь танд маш чухал гэдгийг сана.


ҮХЭР (4/20-5/20)

Мөнгөний хэрэгцээ ихэсч, үхрийн ордныхон санхүүгийн байдал тогтворгүй болно. Зарлага ихэссэнээс төсөв хязгаарлагдах болно.. Бэлгэнд үрдэг ердийн хэмжээгээ багасгах цаг болсон байж болох юм. Хамтран ажиллагч нар барьцалдах зан гаргаснаас асуудал үүсгэж болох ч хэрэв танд буруу хүлээгээд байх шалтаггүй байвал өөрийнхөөрөө бат зогсох хэрэгтэй. Өнөө оройны дурлалын явдал бүтэмжтэй байж магадгүй. Хайрттайгаа романтик оройн зоог хамт барихыг төлөвлө.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Та олны дунд эзлэх байр сууриараа тэднийг манлайлж чадна. Эхэлсэн зүйлээ дуусгаж амьдралд хэрэгжүүл. Ингэвэл эргэн тойрнынхон тань таныг үнэлнэ. Таны ард олон хүн байгаа учир үйл хөдлөлдөө хариуцлагатай байж, шийдвэр гаргахдаа тоомжиргүй байж болохгүй. Таны сэтгэл ихэд эмзэг тул шүүмжлэлийг хүнд тусгаж авдаг билээ. Тиймээс сэтгэлийн хөдлөлөө дарж тэвчээртэй байхыг сануулж байна. Таны нуруун дээр хүнд ачаа байгаа ч ажил амьдралаа тэнцвэржүүлэхийг хичээгээрэй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Та үйл хөдлөл бодол санаагаараа зорилгодоо хүрч, аз жаргалтай хүн болохыг бүтээж чадах ба үүндээ цаг гаргах хэрэгтэй. Хүн бүр таныг хазах гэж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Үүрэг хариуцлага, харилцаа холбоогоор дамжуулан ажил мэргэжлээ олж авна гэдэг томоохон асуудал болж мэдэх ч та өөрөөрөө бахархах болно. Та яг зөв зам дээр зогсож байгаагаас гадна ямар ч хэцүү саад бэрхшээлтэй учирсан бай сайхан зүйлсийг та өөрийн нүдээр харах болно. Эхлээд өөртөө, дараа нь төлөвлөгөөгөө биелүүлсний дараа өөрт чухал хүмүүстээ цаг зав гаргаарай.


АРСЛАН (7/23-8/22)   

Арслангийн ордныхон өнөөдөр ээдрээтэй асуудлууд эсвэл нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байж магадгүй. Нөхцөл байдлыг тэгшитгэх гэж оролдох нь нэг их чухал асуудал биш. Хэцүү зүйлийг эхэлж сурч аваад, дараа нь өөр бусаддаа заа. Энэ зовиуртай бас түвэгтэй байсан ч мөн дараа энэ нь хойшлогдсон ч гэсэн маш хурдан шийдэгдэнэ. Энэ нь шалихгүй аюултай ч мөнгөний асуудлыг авчирна. Хуурмаг нөлөөнүүдээс болж ямар нэг өөрчлөлт гарна.


ОХИН (8/23-9/22)

Хоёрдмол, зөрчилтэй өдөр болно. Нэг талаар танд сайхан санал ирэх ч зарим зүйл дээр таны хүн чанар зулгаана. Энэ ордныхон өөрийгөө буруушаах хандлагатай байна. Эргэлзсэн үедээ таны дотоод эрхэм чанар бол өөрийгөө басан доромжлох явдал бус, жинхэнэ даруу зан гэдгийг санах хэрэгтэй. Өнөөдөр аливаа шүүмжлэлийг хэт эмзэг хүлээн авч, нийтийн ёс журмыг үл тоомсорлох бололтой. Та нийгмийн төлөө хамаг шилдэг зан чанараа зориулан жинхэнэ хүн шиг байх хэрэгтэй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Залуучууд өөрсдийн ирээдүйд нөлөөлөх чухал алхам хийх болно. Өөрийнхөө мэдрэмжийг дага. Тантай хамт ажиллагсад хэл ам гаргаж, далдуур хов жив хөөцөлдөцгөөнө. Тэднээс аль болох зайгаа барьж, өөрийгөө хүнд байдалд хутгалдуулахаас зайлсхий. Хоолны дэглэм сахиж байгаа бол хоолоо тохируулж идэх нь чухал. Эрүүл мэндийнхээ төлөө хоол тэжээлийн мэргэжилтэнд хандахад муу зүйл огт байхгүй. Харин оройдоо гадагш гарч, үдэшлэгт ороорой. Зугаацах танд хэрэгтэй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Таны санхүүгийн байдал ямар ч нөхцөлд байсан шинэ төлөвлөгөө гаргахаас эмээх хэрэггүй. Нүд тайлж юм үзэх гэсэн хүсэл эрмэлзэл таныг жолоодох бололтой. Өмнөх сайтар боловсруулсан төлөвлөгөө өнөөдөр бүтэлгүйтэж мэдэх юм. Төлөвлөгөөгөө одооноос гаргаж энэ бүгд биелнэ гэдэгт бат итгэх хэрэгтэй. Хэрэв та импорт, экспортын бизнес эрхэлдэг бол шинэ танилын хүрээ их нэмэр болно. Сурч мэдэх зүйлс чамлахааргүй их учир бизнес уулзалтын дараа цагийг хамтдаа өнгөрөөхөөс бүү татгалзаарай.


НУМ (11/22-12/21)

Аливаа зүйлийг томруулан харах нь нумынханыг дэмий ядраана. Таны өнөөдрийн эрхэсийн нөлөө бол өөрөө өөрийнхөөрөө байхад болно. Та үе үе амарч, толгойдоо зай гаргаж байх хэрэгтэй. Амралтын урьд оройг зугаацаж өнгөрөө. Хүмүүс таны дур булаам байдалд татагдах болно. Хэрэв та ямар нэгийг юмыг хүсч байвал үнэхээр итгэж бурхадаас гуйх хэрэгтэй, таны хүслийг биелүүлэх болно, Эцэг эх юм уу эмээ өвөө нумууд хүүхдүүдэд зааж сургах нь сэтгэл ханамжтай болохыг мэдрэх болно.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр тулгарах хүнд хэцүү, саад бэрхшээл бүхэнд уян зөөлөн хандвал үр дүнтэй байна. Таны удирдах, аливаа зүйлийг зохицуулах, хийсэн юм тань бодлоос салдаггүй зан атаархах, сэжиглэх байдал тань хүртэл өснө. Тиймээс тайван байж, ирээдүй өөд харахыг хичээ. Боломжтой бол зарга маргаан эсвэл шүүхийн тохиролцоог хойшлуул. Үр дүн нь танд шударга биш хандах болно.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр ихээхэн зөрчилтэй өдөр болох бөгөөд ямар нэг огцом зүйл хийлгүй зүгээр л энэ бүхэн дуусахыг хүлээ. Сэтгэл хөдлөлөө захирч, ямар нэг хөнгөн хуумгай үйлдэл хийхгүй байхыг зөвлөж байна. Ажлын хамтрагчтайгаа муудсанаас болж шөнө ч унтаж чадахгүй болж, сэтгэл санаа тань тогтворгүй болох болно. Тиймээс ирэх долоо хоногт түүнийг шийдэх ямар нэг бодитой алхам хий. Амралтын өдрүүдээр байгалийн сайханд амар.


ЗАГАС (2/19-3/20)

Бусдад туслахаасаа өмнө сайтар бодож үзэх хэрэгтэй. Хэрвээ та бусдыг өөгшүүлж тэдний хийсэн алдааг өөрсдөд нь ойлгуулахгүй бол хожим нь тэд өөрсдөө асуудлыг шийдвэрлэх чадваргүй болон хувирах болно. Зарим тал дээр тав тухгүй өдөр байх болно. Хэрэв та санал нэгтэй байгаа мэт царайлж, эрсдэлтэй сэдвээс зайлсхийхгүй бол хамтрагчтайгаа үүсдэг байнгын маргаан ахиад гарна. Тулгарсан асуудлыг бүтээлчээр шийдэж, омголон зангаа хязгаарлахын тулд сэтгэлийн тэнхээ, уян хатан байдал шаардах ба та үүнийг хийж чадна.