|

Энэтхэг бизнесмэн охиныхоо хуримыг тансаг хийлгүй ядууст хаус барьж өгчээ

Энэтхэг бизнесмэн охиныхоо хуримыг тансаг хийлгүй ядууст хаус барьж өгчээ

 

Энэтхэгийн нэгэн баян бизнесмэн охиныхоо хуримыг тансаг хийхээс татгалзан ядуу иргэдэд хаус барин бэлэглэжээ. Тэрбээр нэгэн тосгонд арга хэмжээ зохион байгуулж байхдаа ядуу иргэдэд бодит тусламж л хэрэгтэй байгааг олж харжээ. Тиймээс ийнхүү тусламж үзүүлсэн байна.

Энэ тухай нүүр номны "Сайн сайхныг дэлгэрүүлэгч" найз ийм нэгэн пост оруулжээ.

"Сайн сайхныг дэлгэрүүлэгч

Энэтхэгийн баян бизнесмэн охиныхоо хуримыг тансаг хийхээс татгалзаж, 115 мянган доллараар 90 айлд хаус барьж, бэлэглэжээ. Үр тариа, хувцас эдлэлийн бизнесмэн энэ хүн нэгэн удаа тосгонд арга хэмжээ зохион байгуулж яваад ядуу иргэдэд бодит тусламж хэрэгтэй байгааг ойлгосон байна. Манай Монголын баячуудтай харьцуулах аргагүй юмаа..." гэжээ.