|

САУДЫН АРАБТ ЗӨВХӨН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН МАШИНЫ САЛОН НЭЭГДЖЭЭ

 

САУДЫН АРАБТ ЗӨВХӨН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН МАШИНЫ САЛОН НЭЭГДЖЭЭ

 

Саудын Араб улсад 2017 оны 09 дүгээр сард Салман хаан эмэгтэйчүүдийг машин барихыг зөвшөөрсөн зарлиг гаргaсан билээ.

Энэ үйл явдалтай холбогдуулан Саудын Арабын хувийн компани зөвхөн эмэгтэйчүүд л машин худалдан авч, зарж болох салон нээжээ.

Үзэсгэлэнгийн заал Жиддийн худалдааны төвд байрладаг юм байна. Эндээс эмэгтэйчүүдэд зориулсан янз бүрийн загварын машиныг өргөн сонголттойгоор худалддаг гэнэ. Түүнчлэн худалдан авагчдад банк, санхүүгийн компаниас зээлээр олгож болох үйлчилгээ ч нэвтрүүлжээ.