|

ХОЁР СОЛОНГОСЫН ТАМИРЧИД БИЕ БИЕИЙНХЭЭ ХЭЛИЙГ ОЙЛГОСОНГҮЙ

ХОЁР СОЛОНГОСЫН ТАМИРЧИД БИЕ БИЕИЙНХЭЭ ХЭЛИЙГ ОЙЛГОСОНГҮЙ

 

Өмнөд Солонгос, Хойд Солонгосын шигшээ багийн хоккейчин эмэгтэйчүүд Пёнчаны өвлийн Олимпийн өмнөхөн хамтарсан бэлтгэл хийх үеэр хэлний саад бэрхшээл тулгарчээ. Хэдийгээр хоёр улс ижил бичиг үсэгтэй ч спортын нэр томъёо нь өөр өөрөөр хөгжжээ.

Өмнөд Солонгосын тал л гэхэд англи үгэнд дассан бол хойдууд өөрсдийн гэсэн илэрхийлдэг нэршилтэй болсон аж. Энэхүү үл ойлголцлыг шийдвэрлэх зорилгоор хоккейчдод нэр томъёог ялгах жагсаалт гаргасан байна. Түүнчлэн энэ жагсаалтад Хойд Солонгосын канад дасгалжуулагч Сара Мюррей англи дуудлага хүртэл гаргаж өгчээ.

Ирэх сарын 9-25-нд болох Пёнчаны өвлийн Олимпод Өмнөд Солонгос, Хойд Солонгосын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээгийнхэн нэг баг болж оролцох юм.

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу