|

Израильтай харилцаагаа таслахыг шаардав

 Израильтай харилцаагаа таслахыг шаардав
 

Синьхуа агентлагийн мэдээ:  Палестины чөлөөлөх байгууллагын гүйцэтгэх хороо 3-ны орой тус байгууллагын төв  хорооны тогтоолыг хэрэгжүүлж, Израиль хоорондын харилцааг нэн даруй бүх талаар  таслахыг Палестины засгийн газарт шаардав.

Мөн орой Палестины  чөлөөлөх байгууллагын гүйцэтгэх хороо Рамаллахад буй ерөнхийлөгчийн ордонд  хуралдаж, Палестины ерөнхийлөгч Махмауд Аббас даргалжээ. Хурлын дараа гаргасан  сонсгол мэдээнд: гүйцэтгэх хороо дээд зөвлөлийг байгуулж, Израилийн тал хэрэв  1967 оны хилийн шугамаар суурь болгосон Палестин улсыг хүлээн зөвшөөрөх бөгөөд  Зүүн Иерусалимыг нийлүүлж авахаа больж, Иордан голын баруун эргэнд еврейчүүдийн  оршин суух цэгийг байгуулахаа зогсоохгүй юм бол Израиль хоорондын улс төр,  удирдлага, эдийн засаг, аюулгүйн салбарын харилцааг нэн даруй бүх талаар зогсоох  шаардлагыг засгийн газарт тавина гэжээ.

Палестины иргэний эрх, улс  орны ашиг сонирхолд халдаж болохгүй, Америкийн засгийн газар энэ асуудлаар  Палестинд шаардлага тавих эсвэл сүрдүүлэх ёсгүй бөгөөд Израилийг сохор балай  өмөөрөх үйл ажиллагаагаа зогсоох ёстой гэж мэдэгдэлд  онцлов.

Америкийн ерөнхийлөгч  Дональд Трамп олон улсын зарчмыг зөрчиж, Палестин Израилийн зөрчлийг шийдвэрлэх  төслөө хүчээр хэрэгжүүлэхээс татгалзана, Америкийн засгийн газар Палестиныг зааж  дохихоо зогсоох ёстой. Америкийн тусламжаа зогсоох гэсэн сүрдүүлэлд Палестин  буулт хийхгүй юм гэж Палестины тал дахин нотолжээ.  


Сарантуяа