|

Монгол хүн юм бол МОНГОЛ нэрний төлөө үхтлээ хичээх хэрэгтэй

 Монгол хүн юм бол МОНГОЛ нэрний төлөө үхтлээ хичээх хэрэгтэй
Осоканад би монгол эмэгтэйн зурагтай түрийвч бэлэглэснээс хойш түүнийг хэрэглэж байхыг огт харсангүй. Нэг удаа түүнээс миний бэлэг таалагдаагүй юу гэж асуухад тэр таалагдалгүй яахав гэж инээмсэглээд чи ийм гар зураг сонирхдог биз дээ гэж лавлан асуув. Тэгснээ өнөөх түрийвчийг гаргаж ирээд "Энд жаахан алдаа байх шиг байна. Зургийг нь будсан хэрнээ зарим газраа будаагүй үлдээсэн, энэ талдаа бас харандаагаар хүрээ тавьснаа арилгаагүй хийсэн байх юм" гэхэд нь би "Хүний өгсөн бэлгийг юун сүрхий аждаг юм бэ" гэж бодоод "Зургийн төрлөөс болоод харандааны хүрээг албаар үлдээх тохиолдол байдаг байх аа" гэхэд тэр тэгвэл нийтэд нь яагаад хүрээгүй байгаа юм гэв.
 
Нээрээ л сайн ажвал зарим газраа будаагүй хагас дутуу цагаанаараа байлаа. Би жаахан дургүйцсэн царай гаргаж "За за тэгвэл надад буцаагаад өгчих" гэхэд Осоканагийн царай хувьсхийж "Би чамайг найз гэж боддог учраас сая хэлсэн. Чи надаас япон орны хөгжил юундаа байдаг вэ гэж асуухад би чамд өндөр барилга, технологийн хөгжилд биш харин японы хүний зүрх сэтгэлд байдаг гэж хэлсэн.
 
Чи намайг танай бүтээгдэхүүнийг өөллөө гэж уурлаж байна.
Бид уурлахын оронд уучлал гуйгаад дахин яаж алдаа гаргахгүй хийх вэ гэж хичээдэг. Япон нэр л энд тавигдаж байгаа бол бид япон нэрний төлөө үхтэл хичээдэг. Чи ч гэсэн Монгол хүн юм бол МОНГОЛ нэрний төлөө үхтлээ хичээх хэрэгтэй. Тэгж байж л танайх ч бас манай улс шиг өндөр хөгжилтэй болно" гэв.