|

СЗСҮТ-д ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

СЗСҮТөв нь ахмад, залуу үеийн залгамж холбоог бататгах, ахмад ажилчдынхаа сургаалыг сонсох, ажил, амьдралын туршлагаас суралцах, төвийн үйл ажиллагааг танилцуулах зорилгоор жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан үе, үеийн ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.

Энэ хүрээнд 2018 оны 02 сарын 08-ны өдөр Төв нь улсынхаа хөгжил, дэвшил, хойч үеийнхээ сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн алтан үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд ажиллаж байсан ахмад настнуудын хувьд шинэ залуу ажилтан, албан хаагчдад үнэтэй сургаалаа хайрласан бол Төв нь өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн онцлог үйл ажиллагаа, цаашид хийгдэх гол ажлуудаа товч танилцуулсан юм. Уулзалтын дараагаар ахмадууд өмнө ажиллаж байсан өрөө тасалгаандаа орж хуучин цаг үеэ дурсан, хууч хөөрсөн сайхан цаг үедээ буцаж очсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.

Төвд алба хааж байсан, төр засагтаа залуу нас, хүч хөдөлмөрөө зориулж явсан 31 ахмад бүртгэлтэй байдгаас 19 хүн Протез, ортопедийн үйлдвэрт, Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуульд 11 хүн, Санхүү нийтлэг үйлчилгээний албанд 1 хүн ажилладаг байжээ.

Харин одоо Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд 106 залуучууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашгийн төлөө амьдралаа зориулна гэсэн чин сэтгэлтэйгээр ахмад буурлуудынхаа орыг залган ажиллаж байна.

 
СЗСҮТ-д ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
СЗСҮТ-д ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
СЗСҮТ-д ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
СЗСҮТ-д ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу