|

11, 12-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларч, цаг агаар тогтуун байна

11, 12-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларч, цаг агаар тогтуун байна

 

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 11, 12-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларч, цаг агаар тогтуун байна.

2018 оны 02 дугаар сарын 10-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Ялимгүй цас бударна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр явган шуурга шуурна. 17 цагт: 19-21 хэм, 20 цагт: 22-24 хэм хүйтэн байна.


2018 оны 02 дугаар сарын 10-ны 20 цагаас 02 дугаар дугаар сарын 11-ний 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө   18-23 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 30-35 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө Дархадын хотгороор 18-23 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм, өдөртөө бүх нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14  хүрч ширүүснэ. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.


2018 оны 02 дугаар сарын 12-ноос 02 дугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. Ихэнх хугацаанд хүйтний эрч суларч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нөмөр нөөлөг газраар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

 


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу