|

Утасныхаа кодыг бүртгүүлснээр хулгайд алдсан ч эргүүлэн олох боломжтой

 Утасныхаа кодыг бүртгүүлснээр хулгайд алдсан ч эргүүлэн олох боломжтой

Утасныхаа кодыг бүртгүүлснээр хулгайд алдсан ч эргүүлэн олох боломжтой

Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид гар утасны дөрвөн ченжээс 175 утас хураан авчээ. Утаснуудын сериал кодоор шүүлт хийхэд 42 нь хулгайн утас болох нь тогтоогдсон байна.

Нийслэлд гар утасны  6000 орчим худалдаачин байдаг бөгөөд тэдний талаас илүү нь хулгайн гар утсыг худалдан авч өөрчлөлт хийгээд эргүүлэн зардаг байна. Тэдний дунд зөвхөн үнэтэй утас худалдан авч борлуулдаг хүмүүс ч байдаг. Бүр MI кодыг өөрчлөх программыг гаднаас өндөр үнээр худалдан авч, монголд код өөрчилж байсан хэрэг ч бүртгэгдсэн бөгөөд сэжигтнийг шалгаж байгаа юм байна. 

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамир "Хулгайч нартай зөвхөн цагдаа нар тэмцэх нь учир дутагдалтай байна. Иргэд ядаж л утасныхаа имай кодыг цахим хаягт бүртгүүлэх шаардлагатай байна. Ингэснээр утас нь хулгайлагдаад, өөр хэн нэгэн ашиглахад ямар сим уншуулсан талаарх мессэж тухайн цахим хаягт ирдэг. Энэ үед нь хэрэгтнийг илрүүлэхэд дөхөм болно” гэв.

Хулгайн гар утсыг зах зээлийн эргэлтэд оруулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж буй ченжүүдийг цэгцлэхээр цагдаагийн байгууллага Теди, Монтейл худалдааны төвүүдэд шаардлага хүргүүлсэн байна. Хулгайн утас худалдан авдаг түрүүслэгч нараасаа түрээсийн гэрээг цуцлах, гадаа талбайдаа ченж нарыг  зогсоохгүй байх чиглэлийг өгчээ.

Бусдын эд зүйлийг хулгайлан амьдрах хэрэгслээ болгодог халаасны хулгайч нарын үйлдлийг таслан зогсооход бидний оролцоо чухал. Тухайлбал утсан дээрээ *#06# тэмдэгтүүдийг байршуулаад дуудлага хийх ногоон товчийг дараарай. Ингэхэд таны утасны MI код гарах бөгөөд тус кодыг SMARTDEVICE.MN цахим хаягт байршуулснаар та гар утсаа хулгайд алдсан ч өөр хэн нэгэн ашиглах үед нь олох боломж бүрдэх юм.


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу