|

​“Дархан шилдэг мэтгэлцэгч” тэмцээний аваргууд тодорлоо

​“Дархан шилдэг мэтгэлцэгч” тэмцээний аваргууд тодорлоо

 

Дарханы мэтгэлцээний нэгдсэн танхимаас санаачлан аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар хамтран "Дархан Шилдэг мэтгэлцэгч 2018” хөтөлбөрийг хэрэгжүүлж энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, оюутан залуусын дунд "Дархан шилдэг мэтгэлцэгч” тэмцээнийг энэ сарын 2-ноос эхлэн явуулж өнөөдөр /2018.02.11/ аваргуудаа тодрууллаа. Ерөнхий боловсролын 9-н сургуулийн 120 сурагч өрсөлдсөнөөс Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн баг тэргүүн байранд оржээ. Харин оюутнуудын дунд явагдсан парламентын мэтгэлцээний аваргаар Монгол улсын Их сургуулийн "BEST-I” баг тэргүүлсэн байна. Оюутнуудын мэтгэлцээнд нийтдээ 6-н их сургуулийн 60-н оюутан өрсөлджээ. Энэхүү мэтгэлцээний тэмцээнийг явуулснаар Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэднийг нийгэмдээ хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх, нийгмийн олон талт асуудлыг судалж, танин мэдэх, өөрийн болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх, чөлөөтэй, нээлттэй өөрийгөө илэрхийлэх, хамтын ажиллагаа харилцааны чадварыг хөгжүүлэх, үнэт зүйлтэй хувь хүн болж төлөвших давуу талтай юм. Карл Попперын мэтгэлцээний дүрмээр явагдсан тус тэмцээний шагналыг аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат нар гардуулан өглөө.  
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу