|

Их юм бодох нь эрүүл мэндэд муу гэнэ

 

Их юм бодож, санаашрах нь маш муу гэнэ. Шинжээчид янз бүрийн судалгаа хийснээр ийм дүгнэлтэд хүрсэн байна.

Анагаах ухааны салбарын мэргэжилтнүүд санаа бодлоо цэгцэлж чаддаггүй, ямар нэг зүйлийн тухай байнга бодож байдаг хүмүүстэй туршилт хийхээр шийджээ.Ямар нэг зүйлийн тухай үргэлж бодож байдаг хүмүүс элдэв өвчнөөр байнга өвчилж, цухалдуу, сэтгэцийн хувьд тогтворгүй болж, байнга сэтгэлийн түгшүүртэй байх нь ажиглагддаг байна.

Үүнээс гадна өөрийн бодол санааг тайвшруулж чаддаггүй хүмүүс ой санамжийн асуудалтай болж, нойр алдаж, ходоодны асуудал үүсч, шархлаатай болдог аж.

Хүн байнгын сэтгэлийн түгшүүртэй болж болохыг шинжээчид хэлж байна. Энэ нь кортизол гэдэг биологийн идэвхит дааврын хэмжээг нэмэгдүүлж, хүний ой санамж, сэтгэл хөдлөлийг хариуцдаг тархины эсүүд үхдэг аж.

Байнгын стрессийн байдал нь зүрх өвдөхөд хүргэдэг байна. Байнга юм бодож байдаг хүн янз бүрийн халдварт өвчнөөр илүүтэй өвчилдөг аж.

Иймд эрүүл мэнддээ хор хүргэхгүйн тулд сэтгэцийн байдлаа хянаж байх хэрэгтэй гэнэ.

 

С.Инда