|

ЗАСГИЙН ГАЗАР ӨНӨӨДӨР ХУРАЛДАХГҮЙ

ЗАСГИЙН ГАЗАР ӨНӨӨДӨР ХУРАЛДАХГҮЙ

 

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гарагт хуралддаг. Хуваарийн дагуу өнөөдөр хуралдах ёстой. Гэвч өнөөдөр Засгийн газар хуралдахгүй юм байна. Учир нь Засгийн газрын гишүүдийн талаас илүү хувь нь орон нутагт ажиллаж яваа аж.


Иймээс Засгийн газрын хуралдааныг хойшлуулж,  энэ долоо хоногийн пүрэв гарагт буюу маргааш 13.00 цагаас хуралдуулахаар товложээ. Хуралдаанаар сайд нар таван асуудал хэлэлцэж, зургаан танилцуулгыг сонсох юм байна.