|

Бин /СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГ/

Бин /СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГ/

 

Нэгэн ядуу энэтхэг эмэгтэй өдөр бүр хоёр ширхэг бин хайрдаг байжээ. Нэгийг нь гэр бүлийнхэндээ, нөгөөг нь цонхны тавцан дээрээ тавиад хэрэгтэй нэг нь аваг гэж орхидог байлаа. Бин хайрч байх үедээ илүү сайхан амьдрал хайн гэрээсээ явсан хүүгийнхээ төлөө өдөр бүр залбирдаг байжээ. Хүүгийнхээ тухай олон сар сураг сонсоогүй тул эрүүл саруул гэртээ ирээсэй гэж залбирдаг байжээ. 

Удалгүй түүний хайрсан бинг нэгэн ядарсан бөгтөр эр байнга ирж авч явахыг анзаарчээ. Бинг аваад явахдаа нөгөө эр талархлын үгний оронд "Хийсэн нүгэл чинь чамд үлдэж, буян чинь эргэж ирэг” гэж бувтнана. Энэ үгээ өдөр бүр хэлнэ. Хэзээ ч баярлаж талархсан үг хэлэхгүй байсан тул эмэгтэй дургүй нь хүрэх болжээ. "Өдөр бүр нэг л үг хэлэх юм. Юу ч гэсэн үг юм” гэж дургүйлхэнэ. 
Нэг өдөр эмэгтэй энэ бүхнийг зогсоохыг хүсжээ. "Энэ дургүй хүрэм бөгтрөөс салах минь” гэсэн бодол төржээ. Тиймээс нэг бин дотроо хор хийж орхив. Гэвч цонхны тавцан руу бариад явж байхдаа гэнэт гар нь салгалж "Би юу хийж байна вэ?” гэж боджээ. Хортой бинг хурдхан гал руу хийгээд дахин шинэ бин хайрч гэнэ. 
Бөгтөр эр ч бинг аваад явахдаа нөгөө л үгээ хэлжээ. Тэр эмэгтэйг чичирч зогсохыг анзаарсангүй. 
Тэр үдэш хэн нэг нь хаалгыг нь тогшив. Эмэгтэй хаалгаа нээтэл босгон дээр хүү нь зогсож байх нь тэр. Турж эцээд ядарч туйлдсан хүү хүн харахын ч эцэсгүй болжээ. Өмсөж зүүсэн нь хүртэл урагдаж ноорчээ. 
- Ээж ээ. Би энд байгаа нь ид шид л гэсэн үг. Би эндээс ганцхан бээрийн зайд явж чадахаа болиод ухаан алдаж унасан юм. Хэрэв миний дэргэдүүр нэгэн хөгшин бөгтөр эр явж өнгөрөөгүй бол үхэх байсан биз. Тэр надад сайхан сэтгэл гаргаж бүтэн бин өгөөд "Энэ миний өнөөдрийг идэх байсан бүх хоол минь боловч чамд илүү хэрэгтэй бололтой” гэж хэлсэн.
Энэ үгийг сонссон ээжийн царай цонхийн цайж унах дөхсөн тул хана түшиж авав. Тэр хортой бингийн тухай санажээ. Хэрэв тэр бинг шатаагаагүй бол төрсөн хүү нь үхэх байж. Тэр мөчид нөгөө бөгтөр эрийн хэлдэг "Хийсэн нүгэл чинь чамд үлдэж, буян чинь эргэж ирэг” гэсэн үгний утгыг ойлгожээ. 
Хэн ч үнэлэхгүй байсан ч үргэлж сайн үйл хийхийг хичээ...