|

ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНД СУРТАЛ БАГАССАН Ч ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО ДООД ШАТАНД ХЭРЭГЖЭЭД БАЙГААГ ИРГЭД ШҮҮМЖЛЭВ

ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНД СУРТАЛ БАГАССАН Ч ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО ДООД ШАТАНД ХЭРЭГЖЭЭД БАЙГААГ ИРГЭД ШҮҮМЖЛЭВДархан-Уул /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгийн иргэдтэй уулзалт хийж байгаа. Өнөөдөр арван хоёр дахь аймаг болох Дархан-Уул аймагт ажиллалаа. Тэрбээр аймгийн удирдлагуудтай уулзсаны дараа Залуучууд театрын их танхимд иргэдтэй хийх уулзалт хийлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Ард иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэж амлаж байсан. Тийм болохоор би их ярих бус, та бүгдийн санал бодол чухал. Тэр ч утгаараа энэхүү хүндтэй тайзан дээр аймаг орон нутгийн дарга нар бус иргэдийн төлөөллийг суулгасан. Мөн намын харъяалал, ахмад залуу гэж ялгахгүйгээр үг хэлэх боломжийг олгож очсон аймагт бүртээ нээлттэйгээр саналыг сонсч байгаа. Та бүгдийг саналыг бичгээр мөн авна. Бүх аймгуудын иргэдтэй уулзсаны дарааагаар бичгээр ирсэн саналын хариултыг илгээх болно гэлээ.
Уулзалтанд 800 орчим иргэд оролцож 50 гаруй иргэн үзэл бодол, саналаа хэллээ.
Улс даяар ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж, гадаадад ажиллах нөхцөл боломжийг судалж чадварлаг боловсон хүчин залуусын төлөөллөө гадаад оронд ажиллах хүч болон явуулж байгаад бухимдалтай байгаагаа иргэд илэрхийллээ. Мөн УИХ, Засгийн газар иргэд рүү чиглэсэн бодлого шийдвэрийг гаргаж байх хэрэгтэй. Гаргасан шийдвэрээ алдаатай буруу шийдвэр байна гээд буцаадаг бус нийгэмдээ үйлчлэх, ард иргэдээ мөрдүүлдэг тийм хууль батлах хэрэгтэйг уламжилж байлаа.
Дархан-Уул аймагтай холбоотой олон асуудлыг иргэд хөндөн олон санал, шүүмжлэл хэлсэн. Үүнээс тодотговол УИХ-ын сонгууль бүрт амлалт, зарим үед мөрийн хөтөлбөр шахуу болж яригддаг ОХУ-ын эзэмшлийн орон сууцнуудыг өөрийн мэдэлд авах, иргэдэд хувьчлах асуудлыг хөндлөө. Учир нь Дархан сумын 4 дүгээр багийн нутаг төмөр замын 3,4,7 байрууд ОХУ-ын эзэмшилд байдаг. Тухайн байрны 180 өрхийн 500 орчим оршин суугчид түрээсийн нөхцлөөр оршин суудаг. 1999 оноос эхлэн хувьчлах асуудал яригдсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй, сонгуулийн шоу болж байгаа тул шийдвэрлэж өгөхийг тухайн байрны оршин суугчдын төлөөлөл хүслээ.

Нөгөөтэйгүүр Дархан хотод нефьт боловсруулах үйлдвэр барихаар холбогдох яам, аймаг орон нутгийн удирдлагууд шав тавьж байсан. Гэвч тэрхүү ажил зогсож хий дэмий газар хөндөж тууш хайчилсан. Нефьт боловсруулах үйлдвэрийг Дарханд барих нөхцлийг дахин судалж үзэх, түүгээрээ дамжуулан ажлын байр нэмэгдүүлэх хэрэгтэй. Төрийн албаны хүнд суртал нэг үеэ бодвол харьцангуй багассан. Гэхдээ хариуцлагын тогтолцоог доод шатанд хэрэгжүүлээд байдаг. Дээд шатандаа хэрэгжүүлдэг механизмыг бий болгох хэрэгтэй. Хариуцлагаас зугатаж зүгээр өнгөрдөг нь яамд, УИХ-д байдаг. Хүчин, хүчирхийлэл, хар тамхи, мансууруулах бодист донтогсдын шийтгэлийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж хатуу шийтгэж байх хэрэгтэй зэрэг саналуудыг иргэд хэллээ.

Мөн уулзалт бүрт хамгийн их яригдаж байгаа санал шүүмжлэл нь тэтгэврийн зээл, цалингийн зээл, орон сууцын урьдчилгаа, үнийн асуудал, ажлын байрыг нэмэгдүүлэх, ашигт малтмалын лицензтэй улс төрчдийг олон нийтэд зарлах, оффорчдын мөнгийг эх орондоо оруулж ирэх, 60 тэр бумын хэргийг нэг мөр шийдэх, шүүх, хууль хяналтыг байгууллагыг хараат бусаар ажлуулах  зэрэг  саналууд ирж байв.

Уулзалтын төгсөлд Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ, Та бүгдийн саналыг сонслоо. УИХ, Засгийн газартай холбоотой асуудлууд аймаг бүрт яригдаж байна. Ганцхан Улаанбаатар хотод утааны асуудал яригдах бус зарим аймгуудад ч яригдаж байна. Утаа гэхээр л зуух ярьдаг их хуралтай байх биш өөрөөр сэтгэх хэрэгтэй би сануулсан. Түүнчлэн дотооддоо ажлын байрыг нэмэгдүүлэх талаар өмнө хоёр ч яамны сайдаар ажиллаж байхдаа ярьж байсан.

Тухайлбал хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Дархан-Уул аймагт ажиллаж аймгийн засаг даргатай уулзаж ажлын байр бий болгоё. Арьс боловсруулах үйлдвэр барих саналыг тавьж газар шийдэж өгөхийг хүссэн. Шийдэгдээгүй, одоо ч гэсэн боломж нь бий.

Хамгийн гол нь талцал хуваагдал бус эв нэгдлээр бүгдийг шийдэх хэрэгтэй. Зарим аймгуудад энэхүү уулзалтыг АН, МАН-аар нь ялгаж УИХ-ыг тараах, Оффорчидтой холбоотой асуудлыг иргэд ярихаар Ерөнхийлөгч эв нэгдлийн илэрхийлэл байж өөрөө яриад явж байгаа мэтээр яригдаж байна. Тийм зүйл огт байхгүй. Хамгийн гол нь эхлээд иргэдийнхээ санал бодлыг сонсох хэрэгтэй.
Та бүгдийн бичгээр ирүүлсэн саналын хариултыг аймгуудыг уулзалт дууссаны дараагаар хүргэх болно гэдгийг дахин хэлсэнээр уулзалт өндөрлөлөө.
 
Л.Отгонбаатар