|

Өмнөд Африкийн шинэ ерөнхийлөгч засгийн газраа байгууллаа

 Өмнөд Африкийн шинэ ерөнхийлөгч засгийн газраа байгууллаа
Орон нутгийн цагаар 2-р сарын 26-нд, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса шинээр байгуулсан засгийн газрын сайд нарын нэрсийг зарлажээ. Зумагийн засгийн газрын 10 сайд, 3 дэд сайдыг ажлаас нь чөлөөлж, Африкийн үндэсний конгрессын дэд дарга Мабужа дэд ерөнхийлөгчийн албан тушаалд, Сангийн Яамны сайд асан Нейней зэрэг Зумаг ерөнхийлөгч байх үед ажлаасаа чөлөөлөгдсөн сайд нар улс төрд эргэн иржээ.

Өмнө Африкийн улс төрд 2-р сард ихээхэн өөрчлөлт гарч, ерөнхийлөгч Зума эрх баригч нам Африкийн үндэсний конгрессын гүйцэтгэх хорооны шахалтаар 2-р сарын 14-нд тушаалаасаа огцорсон юм. 2-р сарын 15-нд, Африкийн үндэсний конгресс намын дарга, дэд ерөнхийлөгч Сирил Рамафоса ӨАБНУ-ын шинэ ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Сирил Рамафоса: Засгийн газартаа өөрчлөлт хийж буй нь засгийн газар хүлээж буй үүргээ илүү сайн биелүүлэх чадавхтай байлгах зорилготой юм. Ялангуяа миний бие улс орныхоо байдлын тухай ярих үед хэлсэн зорилтуудыг биелүүлэх болно. Эдгээр өөрчлөлтийг хийхдээ залгамж чанар, тогтвортой, тэнцвэртэй байдлыг харгалзаж, хөгжил, эдийн засгийн сэргэлт, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх зэрэг шаардлагыг хангах болно гэжээ.


Н.Пүрэвжав
ХОУР

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу