|

Сурагчдын амралт энэ сарын 22-ноос эхэлнэ

Сурагчдын амралт энэ сарын 22-ноос эхэлнэ

 

Нийслэлийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 22-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал үргэлжлэх юм байна.  Харин аймаг, сум, тосгон, багийн
 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 26-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 8-ныг дуустал үргэлжлэх юм. Нийслэл болон орон нутгийн, 1,2-р ангийн сурагчдын зуны  амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс, 3-5-р ангийнх зургадугаар сарын 8-ны өдрөөс, 6-12 дугаар ангийнхных зургадугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлүүлэх БСШУС-ын сайдын тушаал гарчээ.