|

​“Багш суралцагчдын хөгжлийг дэмжих сургалтын хөтөлбөр” 2 дахь жилдээ хэрэгжиж эхэллээ

​“Багш суралцагчдын хөгжлийг дэмжих сургалтын хөтөлбөр” 2 дахь жилдээ хэрэгжиж эхэллээ

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар 2017 оноос Багш сурагчдын хөгжлийг дэмжих хөтөлбөр гаргаж, Шарын гол сумын Ерөнхий боловсролын багш сурагчдын дунд хэрэгжүүлж эхлүүлсэн. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Боловсрол соёл урлагийн газар, Шарын гол сумын Засаг дарга болон сумын ЗДТГ зэрэг төрийн байгууллагуудаас гадна монгол улсын гавьяат багш Д.Амгалан тэргүүнтэй аймгийн шилдэг тэргүүний багш нарын төлөөлөл болсон дадлага туршлагатай багш нар хамтран ажилласан билээ. Энэхүү ажлын үр дүнд элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, боловсрол соёл шинжлэх ухааны яамны чанарын үнэлгээгээр Шарын гол сумын 2 дугаар сургууль аймагтаа 4 дүгээр байранд орсон амжилтыг үзүүлсэн билээ. Харин энэ онд Дархан сумын 1 дүгээр сургууль, Хонгор сумын 11,14 дүгээр сургууль, Орхон сумын 8 дугаар сургуулиудын багш сурагчдын дунд "Багш суралцагчдын хөгжлийг дэмжих сургалтын хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж 2018 оны 03 дугаар сарын3-ны өдөр нээлтээ Дархан сумын 1 дүгээр сургууль дээр хийлээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 13 удаагийн сургалтад 4-н сургуулийн 65-н багш, төгсөх ангийн 141 сурагчид хамрагдана. Дархан-Уул аймгийн БСУГ-аас "Багш хөгжил” хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллахын зэрэгцээ боловсролын чанарын үндсэн үзүүлэлт болох Элсэлтийн ерөнхий шалгалтын амжилт болон БСШУСЯ-ны чанарын үнэлгээгээр улсад өмнөх оны амжилтаа хадгалах цаашилбал өсгөж 2 дугаар байранд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Аймгийн Засаг дарга болон сумдын Засаг дарга түүний тамгын газраас хөтөлбөрийг амжилттай зохион байгуулахад бүхий л талын дэмжлэгийг үзүүлэхээс гадна сургалтын амжилт чанарын тогтвортой байдлаа хадгалж, багшийн мэргэжил ур чадвар, улирлын үр дүнгийн урамшуулал, хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой, ил тод шударга дүгнэх зорилгоор аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журмыг хэрэгжүүлж, элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдыг амжилттай бэлтгэсэн багш, 800 оноо авсан сурагчдыг шагнаж урамшуулахаар болжээ. 
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу