|

​Дархан-Уул аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдах ЕБС-иудын аварга шалгаруулах цэрэг спортын “Дөл” буухиа тэмцээн энэ сарын 15-нд болно

​Дархан-Уул аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдах ЕБС-иудын аварга шалгаруулах цэрэг спортын “Дөл” буухиа тэмцээн энэ сарын 15-нд болно

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын ивээл дор "Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97-н жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн Цэргийн штабаас санаачлан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд цэрэг спортын "Дөл” тэмцээнийг энэ сарын 15-ны өдөр Найрамдал талбайд зохион явуулах гэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Монгол улсынхаа тусгаар тогтнол, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил олгох, бие бялдар сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой явагдаж байгаа энэхүү тэмцээнээс шалгарсан сурагчид 2018 оны 09 дүгээр сард Улсын хэмжээнд зохион байгуулагдах цэрэг спортын "Дөл ” цогцолбор тэмцээнд оролцох эрхтэй болох ажээ. Сурагчид цэргийн жагсаалын дүрмийн 16 тодорхойлолтоос багийн аль нэг гишүүн сугалж хариулна, жагсаалч тасаг шалгаруулах, дуут жагсаал, цэргийн биеийн тамирын гимнастикийн дасгал, тасгийн захирагч нарын дундах тэмцээн, биеийн тамирын цогцолбор дасгал, норматив, 5 км маршийн цогцолбор буухиа тэмцээн гэсэн 7-н төрлөөр өрсөлдөн аваргаа тодруулах юм байна. 
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу