|

Дундаж цалин 1 сая буюу хоосон тоон статистикт ходоод цадах уу?

Дундаж цалин 1 сая буюу хоосон тоон статистикт ходоод цадах уу?

 

Үндэсний статистикийн хорооноос өчигдөр Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулахдаа дундаж цалингийн хэмжээг ч танилцуулсан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 38.5 мянган аж ахуйн нэгжид ажилладаг 613.9 мянган иргэний цалинг үндэслэж дундаж цалинг тооцоолж гаргасан гэнэ.

Уг тооцоогоор бол монголчуудын дундаж цалин 1 сая 38 мянга 900 төгрөг бөгөөд дундаж цалингийн хэмжээ 2016 онтой харьцуулахад 96 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэнэ. Цалингийн хэмжээг хүйсийн байдлаар авч үзжээ. Ингэхэд:

-Эрэгтэйчүүдийн дундаж цалин 1 148 000 700

-Эмэгтэйчүүдийн дундаж цалин 1 929 600 аж.

Тэгвэл энэ мэдээллийг зургаан сарын өмнөх буюу 2017 оны наймдугаар сарын нэгдсэн танилцуулгатай харьцуулж үзье.

Тэр үед сарын дундаж цалин 2017 оны хоёрдугаар улирлын байдлаар 966.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 78.6 (8.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 7.5 (0.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэн гэж байлаа.

Энэ зургаан сарын хугацаанд багш нар цалингаа нэмүүлэх гээд ажил хаяхдаа тулж, улмаар бага сага нэмүүлсэн. Гэлээ гээд багш нарын дундаж цалин төдийгүй төрийн албан хаагчдын цалингийн дундаж 600 мянга орчим хэвээрээ л байгаа.

Гэтэл Статистикийн хорооныхон уул уурхай, олборлолтын салбарынхны цалинг бусадтай нь нэгтгэн ийм өндөр тоо гаргаж байгаа нь юуных вэ?

Уг нь боловсрол, эрүүл мэнд, хуулийн байгууллагынхны цалинг ядаж 1 саяд хүргэж байж тэднээс ажлын чанар нэхэх ёстой ч дундаж цалин өнөөдөр 600 орчимтой л байна.

Гэтэл хамгийн гол эмч, багш нарын цалингийн дундаж үзүүлэлт ийм байхад нийт дундаж яагаад ч 1 саяд хүрэх боломжгүй. Тийм атал хоосон тоогоор ходоод цатгаж байгаа Үндэсний статистикийн хорооныхон гайхмаар.

И.Болд

GEREG.MN