|

“ДАРХАН МИНИЙ ХОТ-2018” СПОРТЫН НААДАМД ШАРЫН ГОЛЫН БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

“ДАРХАН МИНИЙ ХОТ-2018” СПОРТЫН НААДАМД ШАРЫН ГОЛЫН БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЛЭЭДархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба, Биеийн тамир спортын газартай хамтран аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дунд "Дархан-Миний хот 2018” спортын наадмыг спортын ордонд зохион байгууллаа. Багийн нийлбэр дүнгээр Шарын гол сумын ИТХ оноогоор тэргүүн байр, Хонгор сумын ИТХ 2 дугаар байр, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн баг 3 дугаар байрыг тус тус эзэлжээ.

Дархан-Уул аймаг нь аймаг, сумдын ИТХ-ын нийт 139 Төлөөлөгчтэй аж. Дархан, Хонгор, Шарын гол, Орхон сум болон аймгийн ИТХурал тус бүр баг бүрдүүлж, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даам, билльярд, дартс гэсэн спортын 7 төрлөөр өрсөлдөн хурд хүч, авьяас чадвараа сорив.

"Дархан-Миний хот 2018” спортын наадам эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд тус бүрт аваргуудыг тодруулжээ.

Шатрын төрөлд Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Г.Мөнхцэцэг, Шарын гол сумын ИТХ-ын дарга Б.Лхамсүрэн, даамны төрөлд Орхон сумын ИТХ-ын Төлөөлөгч Ц.Нацагдорж, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Г.Мөнхцэцэг тэргүүлжээ.

Дартсын төрөлд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Г.Эрдэнэсүх, Хонгор сумын ИТХ-ын Төлөөлөгч Ж.Энхжаргал, ширээний теннист Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Д.Жамбалдорж, Шарын гол сумын ИТХ-ын Төлөөлөгч Ц.Цэцэгмаа нар тэргүүн байрыг эзэллээ.

Багийн спорт буюу гар бөмбөгийн тэмцээнд аймгийн ИТХ-ын баг тамирчид 4 ялалтаар тэргүүн байр эзэлж, Шарын гол, Орхон сумын баг удаалсан бол сагсан бөмбөгийн төрөлд Шарын гол сумын ИТХ-ын баг тамирчид тэргүүн байранд орж, аймгийн ИТХ-ын баг 3 дугаар байранд орж, Хонгор сумын ИТХ-ын баг тамирчид удаалсан амжилттайгаар тэмцээн өндөрлөсөн юм.

Аймгийн ИТХ-ын санаачилгаар зохион байгуулагдсан тус тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
 
Л.Отгонбаатар