|

​Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын мэдээллийг та хаанаас авдаг вэ?

​Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын мэдээллийг та хаанаас авдаг вэ?

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар иргэнээ хүндэтгэсэн ил тод төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж байна. Та бүхний саналыг саналын хайрцаг, 7037-1212 нээлттэй утас, Дархан-Уул аймгийн facebook хаяг болох
https://www.facebook.com/Дархан-Уул аймаг , Дархан хотhttps://www.facebook.com/MongolianDarkhanCity, Дарханы мэдээ https://www.facebook.com/darkhan.gov фэйж хуудсуудаар авч байна. Дээрх цахим хаягуудаас Дарханчууд та бүхэн өдөр тутам аймагтаа болж байгаа мэдээ мэдээллийг фото болон видео хэлбэрээр цаг алдалгүй авах боломжтой юм. Дархан-Уул аймгийн ЗДТГ нь өдөр тутмын цагийн үеийн видео мэдээ, 7 хоног бүрийн Лхагва гарагийн 14.00 цагт "Нээлттэй төр” онлайн шууд ярилцлага, "Тамгын газрын цаг” нэвтрүүлэг, цаг үеийн асуудалтай холбогдуулан "Тодруулга” ярилцлагыг 7 хоног бүр бэлтгэн цахим хуудсаар болон орон нутгийн телевиз, МҮОНРТ, МАСС ТВ, ТВ-5 телевизээр үзэгчдийн хүртээл болгож байна. Мөн цаг үеийн мэдээллийг багтаасан Монголын мэдээ сонин, "Дарханы мэдээ” сонинг сар тутам бэлтгэн уншигчдад хүргэж байгаа билээ. Түүнчлэн http://zasag.mn/, http://www.montsame.mn/ сайтуудад цаг үеийн мэдээлэл, ярилцлагыг нийтэлж байна. Иргэн та ил тод, түргэн шуурхай төрийн үйлчилгээг авах эрхээ эдэлж дээрх цахим хаяг, нээлттэй хуудсуудаар болон өөрийн биеэр аймгийн ЗДТГ-т хүрэлцэн ирж мэдээлэл авч санал хүсэлтээ хэлнэ үү.