|

З.Энхболдын “арьсаа хамгаалах” ажиллагаа бүтэлгүйтэх үү

-ЭЭЛЖИТ БУС НЭЭЛТЭЭ ХИЙХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАЙНА-

УИХ намрын чуулганыхаа хаалтыг энэ сарын 5-нд хийсэн. Харин хэлэлцэх асуудлаа эцэслэж амжаагүй учраас энэ сарын 15-наас эхлэн ээлжит бусаар хуралдах захирамжийг УИХ-ын дарга гаргасан ч бүтэлгүйтээд буй. Өөрөөр хэл бэл, өнгөрсөн даваа гаригт эхлэх байсан чуулган ирцгүйн улмаас өнөөдрийг хүртэл хойшилсон. Учир нь цөөнхийн бүлгийн зүгээс эрх барьж буй нам сандал суудлын хэрүүл болохоор бүрэн ирцтэй байдаг атлаа улс оронд чухал хэрэгтэй асуудал хэ лэлцэх гэхээр ирдэггүй байж болохгүй. Тэд дан ганц эрхээ эдлэх биш үүргээ ч бас биелүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа учраас АН-ыг ирцээ бүрдүүлсэн цагт хуралд орохоо мэдэгдээд буй. Ингэснээр ирцээ бүрдүүлэх үүрэг эрх баригчдаас бүрэн шалтгаалахаар байгаа юм. Тэдэнтэй хамтарч буй "Шударга ёс” эвслийнхэн намын даргаа Шадар сайд болгох ганцхан шантааж тавьж чуулганд оролцохгүй байгаа.

Гэтэл Н.Энхбаярыг "Төрийн алба хашиж болохгүй” гэх бичгийг АТГ-аас ЗГХЭГ-т хүргүүлчихээд буй нь асуудлыг улам ээдрээтэй болгож байна. Өөрөөр хэлбэл, ердөө энэ шалтгаанаас болоод өнөөдөр ээлжит бус чуулган нээлтээ хийж чадахгүйд хүрэх магадлал маш өндөр байна. Учир нь АН 35 гишүүнтэй. Тэд өнөөдөр 100 хувийн ирцтэй байсан ч хуралдааныг эхлүүлэхэд хүч хүрэхгүй бө- гөөд 76 гишүүний 39 нь ирсэн тохиолдолд чуулганы ирц хүрэх боломжтой. Тэгэхээр АН-ын 35-д саяхан нэгдсэн ИЗНН- ын хоёроос гадна хамтран эрх барьж буй намынх нь хоёр хүн зайлшгүй хэрэг болж таарна.

Бие даагчдыг тоонд оруулахгүй байгаагийн учир нь тэд ч мөн цөөнхтэй санал нэг байгаа. Өөрөөр хэлбэл, гишүүн Х.Болорчулууны хэлж буйгаар эрх баригчид өөрсдөө эхэлж ирцээ бүрдүүлэх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа бөгөөд байдлыг ажиглан өрөөндөө сууж байгаа гэсэн. Ийм нөхцөлд ээлжит бус чуулган хуралдуулж, "арьсаа хамгаалах” З.Энхболд даргын санаархал нурж мэдэх нь.

Өөрөөр хэлбэл, энэ удаад ээлжит бус чуулган зарласан гол зорилго нь Цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах эсэх асуудлыг эцэслэх. Шалтгаан нь УИХ-ын дарга байнгын хорооны гишүүдийг эзгүйд нь сольж, өөрийнх нь байр суурийг асуулгүйгээр Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс нь сэлгэсэн явдал Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц хэлэлцэх гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ж.Амарсанаа гэдэг хүн "З.Энхболд Үндсэн хууль зөрчжээ” гэх дүгнэлтийг гаргахад ганц хуруу л дутуу байгаа. Харин үүнээс нь урьтаж УИХ-ын дарга ээлжит бус чуулганаар Цэцийн даргыг эгүүлэн татах ажиллагааг эх- лүүлээд байгаа юм. Энэ нөхцөл байдлаас харахад одоо бүх хөзөр МАХН-ын буюу Н.Энхбаярын гарт байна. Тэр хэрхэн нүүхээс улс төрийн тоглолт цааш үргэлжилнэ. Тэр бүлгийн гишүүдээ хуралд суулгаад АН-ынхны ирцийг бүрдүүлж өгөх үү эсвэл Шадар сайд болох том амбийцаа орхиод өөр "наймаа” хийх үү гэдэг тохироог хэрхэн хийхээс бүх зүйл шалтгаална. Харин өргөн утгаараа энэ наймааг гардан гүйцэтгэгч З.Энхболдын толгой хэрхэн ажиллахыг одоо харах л үлдлээ. Өмнө нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг авч үлдэхийн тулд тэрбээр намын дарга, спикерийн хувиар ирцээ 100 хувь бүрдүүлж чадсан. Гэхдээ үүнд спикер гэхээсээ илүү намын даргын албан тушаал нь түлхүү тус болсон гэхэд болно. Өөрөөр хэлбэл, сонгууль хаяанд ирснийг эрхэм дарга овжноор ашиглан "Засгийн газраа авч үлдэх ажиллагаанд идэвхийлэн оролцохгүй бол нэр дэвшүүлэхгүй” гэсэн нь УИХ анх удаа 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, рекорд тогтоосон. Харин энэ удаад Зи дарга дээрх аргаа хэрэглэн намынхаа 35-ыг базаж чадах ч МАХН-ынхан түүний барьцаанд орохгүй нь ойлгомжтой. Тэгэхээр эртнээс Ч.Сайханбилэгийн удирдлага гэгддэг "нэргүй Ерөнхий сайд З.Энхболд”-ын толгой хэрхэн ажиллаж, гацаанд ороод буй улс төрийг хэрхэн хөдөлгөхийг харах л үлдэж байна.

М.ӨНӨРЖАРГАЛ

МОНГОЛЫН ҮНЭН СОНИН