|

ХҮН ТӨРӨЛХТӨН АНХ САНСАР ОГТОРГУЙД ХӨЛ ТАВЬСАН ӨДӨР

ХҮН ТӨРӨЛХТӨН АНХ САНСАР ОГТОРГУЙД ХӨЛ ТАВЬСАН ӨДӨР

 

1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Юрий Гагарин 27-хон насандаа "Восток-1” хөлгөөр сансрын уудамд нисч, дэлхийг тойрсон байдаг. Энэ бол хүн төрөлхтөн анх удаа сансарт нисч, эх дэлхийгээ тойрч үзсэн тохиолдол болсон бөгөөд өнөөдөр уг үйл явдлын 57 жилийн ой тохиож байна.

Юрий Гагарин дэлхийг 27,400 км цагийн хурдтай, 108 минутын хугацаанд тойроод ирсэн бөгөөд эргэн газардахдаа Зөвлөлт холбоот улсын үндэсний баатар төдийгүй, дэлхий дахины бахархал болсон байлаа.

Ю.Гагарин сансарт анх ниссэн гэдгээс гадна дэлхийн тойрог замыг анх удаа тойрсон гэдэг амжилтыг бас эзэмшдэг. Мөн сансрын нисэгчдийг бэлтгэх "Оддын хотхон"-ыг түүний нэрэмжит болгосон байна.

Энэ өдрийг 2011 онд НҮБ-аас "Олон улсын сансрын нисэгчдийн өдөр" болгон тэмдэглэж ирсэн билээ.