|

ТӨГСӨЛТИЙН ЗУРГАА ИЛГЭЭЖ АНГИАРАА КЛИПЭНД “ТОГЛООРОЙ”

 

18 жилийн өмнө анх эгшиглэж байсан Чоно хамтлагийн "Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ?” уран бүтээл дахин шинэчлэгдэн олон хүний сэтгэлийг хөдөлгөөд буй. Тэгвэл уг дууны шинэ клипийг хийхээр Чоно хамтлагийнхан ажилдаа оржээ. Гэхдээ энэ удаад төгсөлтийн хамгийн сайхан мөч, торгон агшиныг харуулсан шилдэг 20 зургийг багтаах аж.

 

Сонсогч, уншигч та бүхэнд төгсөлтийн жаргалтай мөч бүрийг мөнхлөн үлдээсэн шилдэг зургуудаа илгээж "Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ?” дууны шинэ клипэнд ангиараа "тоглох” боломжтой. Хамгийн их хандалт авсан шилдэг 20 зураг шинэчлэгдсэн дууны шинэ клипийн гол дүр байх болно. Дашрамд дуулгахад Чоно хамтлаг 18 жилийнхээ ойг угтаж энэ сарын 20-нд Crocus Event Hall-д тоглолтоо хийх юм. Ганцхан удаа тоглогдох уг тоглолт олон сюрприз, тэсрэлтийг та бүхэнд үзүүлэх болно.

 

 

төр.мн
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу