|

Майли Сайрус нууцаар гэрлэжээ

Этгээд сонин үйлдлээрээ олны гайхшралыг төрүүлэх болсон дуучин Майли Сайрус шинэ жилийн баяраар хуучин сүйт залуу Лиам Хемсворттой эргэн нийлсэн билээ. Хосууд дахин сүй тавьж, удахгүй хуримаа хийнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Тэднийг хуримаа сүр дуулиантай хийх болов уу гэж олон нийт таамаглаж байсан боловч нууцаар хуримаа хийсэн хэмээн hollywoodlife.com мэдээллээ.
Алдартнуудын дотны найзын хэлснээр тэд Австралийн далайн эрэгт ойр дотныхоо цөөн хүнийг урьж нууцаар хуримаа хийсэн ажээ. Мөн тэд бал сарын аяллын төлөвлөгөөгөө ч хэдийнэ гаргасан бөгөөд үнэхээр их аз жаргалтай байгаа хэмээсэн байна.