|

Дархан-Уул аймагт сүүний хөргөлтийн төв байгуулахад дэмжлэг үзүүлнэ

Дархан-Уул аймагт сүүний хөргөлтийн төв байгуулахад дэмжлэг үзүүлнэ

 

Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх /SECiM/” төсөл Хүнс хөдөө аж ахуйн газар, Хонгор сумын ЗДТГ-тай хамтранаймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж сүүний үхрийн эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл 20-н иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, сүү үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, сүүний үнэ, борлуулалт, байршил, малын үүлдэр угсаа зэрэг судалгаа мэдээллүүдийг нэгтгэжээ. Аймгийн хувьд үхэр сүрэг нийт сүрэгт эзлэх хувь 1970-аас 2007 он хүртэл тогтмол буурсан ч 2008 оноос эргэн нэмэгдэж 2017 онд 16.2 хувь буюу 50.29 мянган толгой болтлоо өсөж, нэг км
2 нутаг дэвсгэрт ноогдох тугалын тоогоор Дархан-Уул аймаг Улаанбаатар хотын дараа орж байна. Бойжуулсан тугалын тоог Дархан-Уул аймгийн сумдын багуудаар авч үзвэл Хонгор сумын 2-р баг хамгийн их буюу 4328 тугал бойжуулсан байгаа нь энэ багийн нутаг дэвсгэрт сүүний хөргөлтийн байгуулах боломжтойг харуулж байна. Иймд Хонгор сумын МЭҮТ-тай хамтран тус сумын 300 орчим малчны өвөлжөө, зуслангийн байршлыг солбицлоор тогтоож, сүүний нөөц ихтэй цэгүүдийг тогтоосон. Энэхүү ажлын үр дүнд сүүний хөргөлтийн төвийн байршлыг тогтооход шаардлагатай суурь мэдээллүүд, давуу тал, боломжуудын талаарх судалгаа, мэдээллийг нэгтгэж зуны болон өвлийн сүүний 2 хөргөлтийн төвийг Хонгорын бахархал малчдын хоршоотой хамтран байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү хөргөлтийн төвүүд ашиглалтад орсноор боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эдийн хангалт сайжирч, малчдын орлого нэмэгдэх томоохон боломжууд бүрдэх юм.