|

Макрон Путинийг ухаалаг улс төрч гэжээ


 Макрон Путинийг ухаалаг улс төрч гэжээ

 

 "Оросын ерөнхийлөгч Владимир Путин ухаалаг. Гэхдээ гэнэн биш. Түүнтэй харьцахдаа түүнийг дутуу үнэлжболохгүй" гэж Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.

"Тэр хүчтэй, ухаалаг хүн. Гэхдээ тэр гэнэн биш. Тэр бидний ардчилалд хөндлөнгөөс оролцох бодолд автсан хүн. Тиймээс бидПутинтэй харьцахдаа сул байдал гаргаж болохгүй гэдэгт би итгэлтэй байна. Хэрвээ чи сул дорой бол, тэр үүнийг ашиглана” гэж Макрон телевизийн "Fox News” сувагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Макрон Путинийг хүчтэй ерөнхийлөгч хэмээн үнэлж, "хүмүүс түүний бодлогоор бахархадаг”гэж хэлээд, гэхдээ Оросын удирдагч "цөөнх болон эсрэг хүмүүст маш хатуу ханддаг” гэж үзэж байдгаа илэрхийлжээ.

 

С.Инда