|

“НАЙРАМДАЛ”-ААР ХӨГЛӨГДСӨН АВЪЯАСТНУУД НЭГЭН ДЭЭВЭР ДОР ЧУУЛЛАА

“НАЙРАМДАЛ”-ААР ХӨГЛӨГДСӨН АВЪЯАСТНУУД НЭГЭН ДЭЭВЭР ДОР ЧУУЛЛАА

 

Хүүхэд багачуудын нөхөрлөлийн хотхон, хүүхдийн гүрэнт улс хэмээн олноо алдаршсан Олон Улсын Хүүхдийн "Найрамдал" Цогцолбор үүсэн байгуулагдсаныхаа түүхт  40 жилийн ойн босгон дээр  "Найрамдал”-аар хөглөгдсөн авьяастнууд үе үеийн бүлгийн удирдагчид , рок, поп оддын хамтарсан хандивын тоглолтоо UB паласын концертын их танхимд 2018 оны 05-р сарын 06-ны өдөр амжилттайгаар зохион байгууллаа. Танхим дүүрэн халуун дулаан сэтгэлээр бялхсан үзэгчидтэй, Найрамдлаа  дэмжсэн, Найрамдалдаа хайртай , хүүхэд багачуудын сайн сайхны төлөө харамгүй сэтгэлээ зориулсан олон урлаг соёлын алдартнуудтай 3 цаг гаран үргэлжилсэн гайхалтай тоглолт боллоо. 100 гаруй үе үеийн бүлгийн удирдагчид , 40 гаруй уран бүтээлчид, хамтлаг дуучид оролцсон тус тоглолтын орлого хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн шинэчлэл, хүүхдийн амрах орчинг сайжруулахад зориулагдах болно.