|

Аргентин улс ОУВС-гаас санхүүгийн тусламж хүссэн байна

Аргентин улс ОУВС-гаас санхүүгийн тусламж хүссэн байна

 

Аргентины песогийн ам.доллартай харьцах ханш эрс унаж байгаатай холбоотойгоор санхүүгийн тусламж авах асуудлаар Олон улсын валютын сантай /ОУВС/ удахгүй хэлэлцээ хийж эхлэхээр төлөвлөж байгаагаа тус улсын Ерөнхийлөгч Маурицио Макри мэдэгдсэнийг "Синьхуа” агентлаг уламжлав.

 
М.Макри өнөөдөр мэдэгдэл хийхдээ "Аргентин улсад эдийн засгийн зогсонги байдлаас гарч, томоохон хямрал нүүрлэхээс урьдчилан сэргийлэх "цорын ганц” арга зам үлдээд байна. Бид эдийн засгийн гүн хямралд орохоос урьдчилан сэргийлэх үүднээс ОУВС-гаас санхүүгийн тусламж хүссэн. Удахгүй ОУВС-тай хэлэлцээ хийж эхэлнэ” гэжээ.

Он гарснаас хойш тус улсын мөнгөн тэмдэгт песогийн ам.доллартай харьцах ханш 25 хувиар унаад байгаа аж. Үүнтэй холбоотойгоор  тус улсын Төв банк өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ 33.25 хувиас 40 хувь болгон нэмэгдүүлсэн байна.
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу