|

Исламын улсын заавраар хүүхдүүдийнхээ хамтаар амиа золиосложээ

Исламын улсын заавраар хүүхдүүдийнхээ хамтаар амиа золиосложээ

 

Индонезийн Сурабаяа хот дахь христийн гурван сүмд террорист халдлага болсон билээ. Энэхүү халдлагын улмаас найман хүн амиа алдаж, 41 хүн бэртсэн юм.

 

 

Халдлагыг эхнэр, нөхөр хоёр өөрийн дөрвөн хүүхдийнхээ хамтаар үйлдсэн нь олныг цочирдуулсан билээ.  Тэд сүм дотор нэвтэрснийхээ дараа биедээ нуусан тэсрэх бөмбөгөө тэсэлж, улмаар амиа егүүтгэсэн аж.

 

Эцэг, эхийнхээ зааварчилгаагаар амиа егүүтгэсэн хоёр охин, хоёр хүү 9-12 насных байжээ.

 

"Амиа золиослогч гэр бүлийг алан хядах "Исламын улс” бүлэглэлийн Индонез дахь салбар  "Аншарут Даула” бүлэглэлтэй холбоотой хэмээн үзэж, шалгаж эхэлсэн” хэмээн Цагдаагийн Ерөнхий газрын дарга, генерал Тито Карнавиан мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг