|

Ачааны галт тэрэг замаас гарсан осол гарчээ

 

Ачааны галт тэрэг замаас гарсан осол гарчээӨчигдөр 17.00 цагийн орчимд УБ-Дархан чиглэлд явж байсан, ачааны галт тэрэг Дархан өртөө орчимд замаас гарсан осол гарчээ. Иймд сэргээн босгох галт тэргийг осол болсон газар руу илгээсэн байна. Машинист замын сумаа буруу сонгосон эсвэл дугуй, дэр гэх мэт явах ангийн гэмтлээс үүдэж ийм осол гардаг.

УБТЗ-ын Вагон депогийн замын даргын улирлын үзлэг хийх үеэр энэ осол гарчээ. УБ-Дархан чиглэлд ОХУ-БНХАУ-ын хооронд тээвэр хийдэг транзит галт тэргүүд, нүүрс болон чингэлэг тээвэрлэдэг ачааны галт тэргүүд явдаг. Осолдсон галт тэрэгнүүд экспортын ачаа тээвэрлэдэг, транзит галт тэргүүд байжээ. 14, 15, 16 дугаар чингэлэг унаснаар галт тэрэгний зам муруйжээ.   

Хэдийгээр хүн бэртэж гэмтээгүй ч энэ осол УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт ихээхэн хохиролтой. Замаас гарсан галт тэргийг өргөгч цамхгаар замд нь оруулах, эвдэрсэн зам болон галт тэргийг засварлах шаардлагатай. Мөн ослын улмаас хойд чиглэлийн бүх галт тэрэгний хуваарьт өөрчөлт оруулах ёстой.                

УБТЗ-ын удирдлагууд ослын газарт ажиллаж байгаа юм байна.  

Б.Чимэг | GoGo.mn
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу