|

Ирэх хичээлийн жилээс эхлэн ЕБС-д хөлбөмбөгийн хичээл орно

 

МХБХ, БСШУ-ны яамтай хамтран "Өсвөр үеийнхний хөлбөмбөг” хөтөлбөрийг ирэх хичээлийн жилээс ЕБС-иудад хэрэгжүүлж хөлбөмбөгийн хичээл оруулахаар боллоо. Тодруулбал, 2016-2017 оны хичээлийн жилийн хөтөлбөрт багтаан  Хөлбөмбөгийн хичээл ерөнхий боловсролын сургуулиудад орох бөгөөд сурагчид есдүгээр ангиасаа эхлэн өөрийн дуртай хичээлээ сонгох үедээ хөлбөмбөгийн хичээлийг сонгож гүнзгийрүүлэн хичээллэж мэргэжлийн тамирчин болох боломжтой аж. Хөлбөмбөгийн мэдлэг боловсрол эзэмшсэн биеийн тамирын багш нарыг БСШУ-ны яамнаас цалинжуулахаар болсон зэрэг олон сайн талтай заалтууд өнгөрсөн баасан гарагт БСШУ-ны яамны сайд Л.Гантөмөр болон МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар нарын үзэглэсэн хамтран ажиллах гэрээнд тусгагдсан байна. 

Т.Гэрэл