|

Дархан-Уул аймагт “Бууж саатах - Бурхантын хөндий” аялал жуулчлалын анхдугаар форум эхэллээ

Дархан-Уул аймагт “Бууж саатах - Бурхантын хөндий” аялал жуулчлалын анхдугаар форум эхэллээ

Дархан-Уул аймагт "Бууж саатах - Бурхантын хөндий” төвийн бүсийн аялал жуулчлалын анхдугаар форум эхэллээ.  Байгаль орчин аялал жуулчлалын яам, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын нэгдсэн холбоо хамтран "Бууж Саатах-Бурхантын хөндий” сэдэвт аялал жуулчлалын төвийн бүсийн форумыг өнөөдөр /2018.05.25/ Дархан хотноо эхэлсэн.

Форумд зохион байгуулагчдаас гадна аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах, хамтран ажиллах эрдэмтэн докторууд оролцож байна. Дархан-Уул аймгийн тухайд аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх зэрэгтэй салбар болгон зарласан.

Энэ хүрээнд тус чиглэлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах цаашлаад манай аймгийг зорин айлчлан ирэх жуулчид, зочид гийчдийн тоог нэмэгдүүлэх зорилгын дор энэхүү форум зохион байгуулагдаж байна.

Дархан-Уул аймагт “Бууж саатах - Бурхантын хөндий” аялал жуулчлалын анхдугаар форум эхэллээ

 

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу