|

УМАРД СОЛОНГОСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СИНГАПУР РУУ ЯВЖЭЭ

УМАРД СОЛОНГОСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СИНГАПУР РУУ ЯВЖЭЭ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтад бэлтгэх Умард Солонгосын төлөөлөгчид Сингапурыг зорихоор Бээжин хотод иржээ. Энэ тухай телевизийн "TBS” суваг мэдээлэв.
 
Тус телевизийн мэдээлснээр, Умард Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 8 хүн багтаж байгаа бөгөөд тэдний дунд Улс орноо энх тайвнаар нэгтгэх хорооны тэргүүн Ри Сон Гвон багтаж байгаа аж. Төлөөлөгчид Бээжин хотын нисэх онгоцны буудлаас Сингапур руу явах юм. Хоёр Солонгосын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд АНУ болон Умард Солонгосын засаг захиргааны төлөөлөгчид яриа хэлэлцээ хийж байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ.
 
Ирэх сарын 12-нд Сингапурт хийхээр товлосон АНУ-Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалтыг хийх хандлагатай хэвээр байгаагаа Д.Трамп өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн юм.

24news.mn

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу