|

Зургаадугаар сарын Өрнийн ЗУРХАЙ

Хонь

 

2018 онд Хонинуудын хувьд ур чадвар, чөлөөт сэтгэлгээ, хувийн бизнесээ хөгжүүлэх жил болж байна. Харин энэ сард ажил болон гэр бүлийн харилцаагаа чухалчлан үзэж, анхаарал хандуулах бололтой. Гэхдээ сэтгэл санааны хувьд хүрээлэн буй орчиндоо сэтгэл дундуур байж, ирээдүйдээ ихээхэн санаа зовнино. 6-р сард хувийн амьдралд ахиц дэвшил гарах боловч маш удаан явцтай байх нь. Буд гарагийн буцах хөдөлгөөнчиний бие, сэтгэхүй, харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.Эргэн тойрны чинь хүмүүс чиний хэлэх гэсэн санааг буруугаар ойлгож, үл ойлголцол үүсэж магадгүй. Ойр дотны болон бусад хүмүүстэй маш болгоомжтой харьцаж, тоног төхөөрөмж, амьгүй зүйлтэй харьцаж байгаа мэт харилцаа үүсгэхээс зайлсхийгээрэй. Энэ сар чиний хувьд боловсрол, санхүү, бэлгийн амьдрал, маркетингийн үйл ажиллагааг сайжруулах, сонирхолтой сар болох болно. Санхүүгийн хувьд ноцтой асуудал үүсэхгүй. Энэ сараас эхлээд таны санхүү 10-р сарыг хүртэл сайн байх төлөвтэй байна. Харин түүнээс хойш өөрөө хичээж санхүүгийн байдлаа тэнцвэртэй авч үлдэх шаардлага гарна. Хонины ордныхон мөнгө санхүүг олсныхоо хэмжээгээр зугаа цэнгэл, аялалд зарцуулах бололтой.Хайр дурлалын хувьд зургадугаар сарын 10 хүртэл хосуудын харилцаа гайхалтай сайн байна. Харин дараа нь хэн нэгэн нь буруутан болж маргаан үүсэх тул 17-ныг хүртэл харилцаандаа болгоомжтой хандах хэрэгтэй. Буд гарагийн нөлөөгөөр буцаад таатай харилцаа ирэх болно. 6-р сард жирэмсэн болоход хамгийн тохиромжтой байна.Нарны хиртэлтийн нөлөөгөөр хүүхдүүдийн амьдралд томоохон өөрчлөлт ирж, тэднийг стресстүүлж болзошгүй. Тиймээс гэр бүл, хүүхдүүддээ анхаарал тавиарай. Эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжээрэй. Хоолны дэглэм, амьдралын хэв маягтаа анхаараарай.

 

Үхэр

 

Зургадугаар сард Үхрийн ордныхон мэргэжил, ажлаасаа илүү гэр бүл, хувийн асуудалдаа анхаарал хандуулна. Хувийн зорилгодоо хүрэх өөрийн ашиг сонирхол нь бусдынхтай нийцтэй байх хандлагатай байна. Гэхдээ өндөр хүлээлт тавилгүйгээр болгоомжтой байгаарай. Энэ сард үхрийн ордныхон хайр дурлалд хичээл зүтгэл гаргаж, хувийн санхүүдээ анхаарч, өөрийн сул тал, зан чанараа өөрчлөх гэж хичээнэ.Ажил, карьерын хувьд гайхалтай санал ирэх боловч хүлээж авахаасаа өмнө сайн бодож тунгаахыг анхааруулж байна. Зургадугаар сард Үхрийнхны мөнгө санхүү сайн байх бөгөөд 10-наас эхлэн улам бүр сайжрах төлөвтэй байна. Гэхдээ мэдээж маш их хичээл зүтгэл, нийгмийн бусад ажил, олон нийтийн харилцаа холбоо нөлөөлөх болно. Бүх худалдан авалт, санхүүгийн гэрээ хэлэлцээрийг Буд гараг сарын 17-ноос эхлэн ивээх нь ээ. Чиний гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээрүүд амжилт дагуулах бололтой. Энэ сард хайр дурлалын тал дээр хувийн харилцаа гайхалтай байж, сэтгэл зовоох асуудлууд багатай байна. Гэхдээ эхнэр нөхөр, хосын харилцаанд өндөр сорилт тулгарч болзошгүй. Та хоёрын хүсэл мөрөөдөл, зорилго хоорондоо зөрчилдөж магадгүй. Хэдийгээр харилцан буулт хийхэд хэцүү ч гэсэн зарим үед буулт хийснээр харилцаагаа хэвээр хадгалахад тусална. Сошиал, интернетийн амьдралаас болж нэгнийхээ сэтгэлийг шархлуулж магадгүй шүү. Эрүүл мэндийн хувьд санаа зовох асуудал үүсэхгүй.

 

Ихэр

 

Ихрийн ордныхон энэ сард гэр бүл, сэтгэл санааны асуудлуудад төвлөрөх нь. Ирээдүйн ажил мэргэжлээ илүү сайжруулахын тулд одооноос шаардлагатай зүйлсийг хийж эхлээрэй. Өөрийн карьераа өсгөх, ажил мэргэжлийн чиг баримжаагаа сайжруулах гэх мэт.Ихрийн ордныхон амьдралдаа зөрчил үүсгэсэн, асуудлуудтай нүүр тулан шийдлийг хайна. Эхэндээ хэцүү санагдах боловч эцэст нь бүх асуудлаа нэг тийш нь болгож чадна.Зорилго, ажил, гэр бүл, нийгмийн харилцаанд гарах асуудлуудаас болж сресстэж сэтгэлээр унаж болзошгүй. Тиймээс асуудал бүрд төвөгшөөлгүй шийдлийг олох гэж хичээх нь зөв юм. Сарын 17-ноос эхлэн асуудлууд нэг нэгээрээ цэгцрэх болно.Ажил мэргэжлийн тал дээр гарах асуудлууддаа цаг алдалгүй анхаарал хандуулах хэрэгтэйг од эрхэс зөвлөж байна. Мөнгө санхүүгийн хувьд төлөвлөсөн зүйлс чинь өөрчлөгдөж магадгүй. Энэ сард Ихрийн ордныхон иог бясалгал, уулзалт семинарын үеэр хайр дурлалтайгаа учрах магадлал өндөр байна. Хайр дурлалд хандах хандлагаа өөрчилж, харилцаагаа удаан үргэлжлүүлэхийг Ихрүүд хүснэ. Эрүүл мэндийн хувьд энэ сард асуудалгүй байх бөгөөд бэлгийн амьдрал чинь илүү сонирхолтой болж ирэх нь ээ.

 

Мэлхий

 

Энэ сард Мэлхийн ордныхон ажил мэргэжлийн тал дээр нэлээн асуудалтай байна. Нөхцөл байдал тогтворгүй болж, ажиллаж буй байгууллага чинь томоохон үр дүнг шаардах бололтой. Чиний төлөвлөсөн ажлууд, ойрын зорилгод өөрчлөлт гарна. Энэ сар ямар байх нь тухайн өөрчлөлт бүрт чи хэр зохицож ажиллаж, амьдрахаас хамаарна. Сарын 22-ноос эхлээд мөнгөний асуудлууд шийдэгдэх төлөвтэй байна. Зардлаа бууруулахын тулд илүү их хүчин чармайлт гаргаж, төлөвлөөгүй зардал гаргахаас зайлсхийгээрэй.Энэ сард Мэлхийн ордныхны хайр дурлалын харилцаа бүтэлгүйтэх төлөвтэй байна. Хайртай хүн чинь хоорондын жижиг сажиг асуудлаас болж стресстэж бухимддагаасаа болж харилцаагаа хэцүүхэн байдалд оруулна. Сарын сүүлээс эхлээд чи нөхцөл байдлыг хяналтандаа авч чадна. Мэлхийн ордныхон зургадугаар сард эрүүл мэндийн хувьд санаа зовох асуудал бага байна. Сарын дунд үеэс эхлэн хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийхийг од эрхэс зөвлөж байна.

 

Арслан

 

Буд гарагийн нөлөөгөөр Арслангийнхны стрессийн түвшин өндөр байх нь. Сарын эхлэл зөрчил, маргаантай эхэлж магадгүй бөгөөд эдгээр нөхцлөөс үүдэн чиний эрч хүч барагдаж болзошгүй. Харин мөнгө санхүүгийн хувьд өсөлттэй байх ба орж ирсэн мөнгөний урсгалыг түлхүү хувь хүний хөгжил, нийгмийн ашиг сонирхлуудад зориулна. Хамтран амьдрагч болон хамтран ажиллагчын хувьд энэ сарын санхүүгийн зорилго чинийхээс өөр байх нь. Ажил карьерийн хувьд нэлээдгүй ач холбогдолтой, чухал сар байна. Бархасбадийн нөлөөгөөр сарын 5-ны өдөр мэргэжлийн чухал зорилгоо биелүүлэх боломж олдоно. Одоо ажиллаж байгаа салбартаа маш том кареерийн үүдийг нээнэ. Ажлын орчин нөхцлийн хувьд эвсэг, найрсаг байх бөгөөд дааж авсан аливаа ажлыг хялбархан гүйцэтгэх болно. Мөн мэргэжлийн салбартаа танилын хүрээгээ өргөтгөж, нийгмийн чиглэлийн байгууллагын шинэ гишүүн болно. Хэрвээ чиний ажил урлагтай илүү холбогддог бол бүр ч гайхалтай үйл явдал, боломжууд тохиолдоно. Харин одоо хийж байгаагаасаа илүү дээр ажил хайж байгаа бол асуудалгүй бүтнэ. Санхүүгийн хувьд хүндхэн байх бөгөөд ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд чамаас илүү их хичээл зүтгэл шаардах нь. Буд гараг сарын 17-нд байрлалдаа эргэн очсноор мөнгөний урсгал удаашралд орсж, санхүүтэй холбоотой төслүүд хүлээгдэж болзошгүй учир энэ сард зардлаа танаж, арвич байхыг од эрхэс сануулж байна. Ахмад настай Арслангийн ордныхны хувьд санхүүгийн амьдралд чухал өөрчлөл гарах болно. Мөн гэрээ засварлах, тохижуулахад мөнгө зарцуулах шаардлага гарч магадгүй. 15-ны үеэр хүүхдүүддээ илүү анхаарал хандуулаарай. Харилцаагаа үнэлж дүгнэх үе ирэх бөгөөд хайр дурлалын харилцаанаас илүү нөхөрлөлийг илүү тавих болно. Мөн итгэл үнэмшил, оюун санаанд чухал өөрчлөлт гарна. Жирэмслэх, гэрлэх, гэр бүлээ цуцлуулах зэрэг үйлийг хийхэд тохиромжгүй. Энэ сард эрүүл мэндийн хувьд хэвийн байна. Гэвч итгэл үнэмшил, сэтгэл санааны түвшин доогуур байх учир дотоод хүндээ илүү анхаарал тавих хэрэгтэй. Өдөр тутмын хооллолтдоо анхаарч, биологийн хэмнэлээ сайжруулан эрүүл амьдралын хэв маягийг бий болгож чадвал амьдралд чинь урьдынхаасаа илүү эерэг өөрчлөлтүүд гарах болно.

 

Охин

 

Охиныхныг энэ сард хэрүүл маргаанаас аль болох зайлсхийхийг од эрхэс сануулж байна. Тиймээс маргаан, сөргөлдөөнд биш амьдралын чухал асуудлууддаа анхаарлаа хандуулж, эрч хүчээ хадгалаарай. Чухал сонголтууд тулгарч магадгүй учир сонголтондоо болгоомжтой хандаж, эргэлзэж байгаа зүйлсдээ сэрэмжтэй, хянуур хандах хэрэгтэй. Буд гарагийн буцах хөдөлгөөний нөлөөгөөр энд сард өөрийгөө үнэлэх үнэлэмж буурч магадгүй ч үүнийг даван туулах гэж өөрийгөө хэт их хүчлэх хэрэггүй. Охиныхон энэ сард ажил карьер, гэр бүл, эрдэм шинжилгээний ажил зэрэгт анхаарлаа түлхүү хандуулна. Ажил карьер, мэргэжлийн хувьд нэлээн хөдөлгөөнтэй байх бөгөөд хичээл зүтгэлийн чинь хариуд ихээхэн амжилт ирэх нь ээ. Сарын 1-ээс эхлэн ажлын байранд өөрчлөлт орно. Эдгээр өөрчлөлтүүд нь чамд шинэ, шинэ нээлтүүд хийх боломжийг олгоно. Санхүүгийн хувьд тун ч боломжийн сар байх нь. Гэр бүл болон ажил карьерийн амьдралаа хэрхэн зөв зохицуулахаа мэдэхгүйгээс үүдэж бага зэргийн хүнд байдал үүсэж магадгүй. Аль алиных нь тэнцвэрийг хадгалахын тулд хичээх хэрэгтэй. Хэрвээ хоёуланд нь анхаарлаа хандуулж чадвал энэ сар адал явдалтай, аз жаргалтай, сайхан өнгөрөх нь ээ. Нөхөрлөл, нийгмийн харилцаа ч нийцтэй байх бөгөөд гайхалтай өөрчлөлтүүд энэ сард гарна. Мөн эрүүл мэндийн хувьд ч хангалттай сайн байна. Харин сарын 15-аас хойш "хэт идэвхитэй” байдлаа хязгаарлахыг хичээгээрэй. Учир нь хэт завгүй байснаар чи өөрөө ч мэдэлгүй ядарч сульдан, гол зорилгоосоо холдсон байх болно.

 

Жинлүүр

 

Жинлүүрийнхэн энэ сард багагүй зөрчил тэмцэлтэй таарах нь.Энэ нь ихэвчлэн хамтран ажиллагчийн болон өөрөө өөртэйгөө хийх шашин шүтлэг, итгэл үнэмшил, ёс суртахууны үнэт зүйл, ажил мэргэжлийн зөрчилтэй холбоотойгоор үүсэх болно. Сэтгэл зүйгээ нэлээд бэлдсэний дараа том өөрчлөлтөнд өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Мөн академик боловсролын нөлөөгөөр энэ сарын 1-ээс оюун санаанд чинь өөрчлөлт гарна. Эрхэлж буй ажил, суралцаж байгаа газрын удирдлага солигдож магадгүй. Томоохон хөрөнгө оруулалт, нийлүүлэлт хийхээсээ өмнө хянуур хандахыг зөвлөж байна. Сарын 22-оос хойш мөнгөний урсгал нээгдэж ашиг орлого өндөртэй байх нь. Хостой Жинлүүрийн ордныхны хувьд энэ сард багахан хэрүүл маргаан үүсэж магадгүй. Сарын 22-ны өдөр хүртэл сэтгэл хөдлөлийн түвшин өндөр, хувирамтгай байж болзошгүй учраас бие биедээ хатуу үг хэлж, хүчтэй маргаж, сэтгэлийн шарх авчирч мэднэ. Гэхдээ хэрүүл маргааны дараа хайр хүндэл бүхнээс чухал гэдгийг ухаарах болно. Ганц биечүүд өөрт тохирох төгс хамтрагчаа хайж байгаа бол эрэл хайгуул чинь энэ сард багахан бүтэлгүйтэлд орно. Харин гэр бүл болон ах дүү нартайгаа хамт амьдардаг хүмүүсийн хувьд сарын 15-аас амьдралын чухал өөрчлөлт гарна. Эрүүл мэнддээ онцгойлон анхаарал тавих хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Оюун санааны болон сүнслэг байдлаа хадгалж, тайван амгалан байхыг хичээх хэрэгтэй.

 

Хилэнц

 

Хилэнцийнхэн энэ сард гол анхаарлаа гэр бүлийнхнээ хайрлах, анхаарал халамж тавихад зарцуулах болно. Тэр хэмжээгээрээ гэр бүлийн харилцаа гайхам сайхан байна. Хувийн амьдралдаа ямар нэг өөрчлөлт хийхийг хүсэж байгаа бол тэдгээрийгээ маш сайн судалж, тодорхой дүр зургаар нь харж байж үйлдэл хийхийг од эрхэс сануулж байна. Учир нь энэ сард чи эмзэг мэдрэмтгий байх учраас аливаа шийдвэрийг гаргахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Мөн маргалдаан, сөргөлдөөнд тэвчээртэй хандаарай. Сарын эхний өдрөөс эхнэр нөхрийн болон хамтран амьдрагчдын санхүүгийн түвшин дээшилнэ. Харин оюутнуудын хувьд хямралтай сар байх болно. Хилэнцийнхний ажил мэргэжилд чухал өөрчлөлтүүд гарна. Мөн их хэмжээний худалдан авалт хийж, тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө авч магадгүй бөгөөд энэ нь эрсдэлтэй алхам болж болзошгүй учир анхаарал болгоомжтой хандаж, хэрэглээгээ аль болох хязгаарлах нь зүйтэйг од эрхэс сануулж байна. Хамтын ажиллагаа болон гэрээ хэлэлцээр дээр хянамгай хандаж хөрөнгөө хамгаалсан, хэрэгжих боломжтой төслүүд дээр л хамтран ажиллах хэрэгтэй. Хосын харилцааны хувьд энэ сарын 10-д хүртэл харилцаа тааламжтай сайхан байна. Гэвч Сугар гарагийн нөлөөгөөр харилцаанд хямрал үүсэж болзошгүй. Энэ байдал 17-ны өдрийг хүртэл үргэлжилж сэтгэл санаа тааруухан байх ч ярилцаж, ойлголцсоны үндсэн дээр хэвийн байдалдаа орно. Хайрт чинь чиний санхүүгийн асуудалд идэвхитэй оролцож, зорилго мөрөөдлийг чинь биелүүлэхэд чин сэтгэлээсээ тусална. Ганц биечүүд хайраа олох бөгөөд энэ үйл явдал нь гэрлэлтэнд ч хүргэж магадгүй. Бие бялдар, эрүүл мэндийн хувьд сайн байх ч сэтгэл санаа, итгэлцлийн хувь 22-ыг хүртэл буурч болзошгүй.

 

Нум

 

6-р сард Нумынхны амьдралд ажил алба, бизнес, карьерийн асуудлууд гэр бүл, хувийн амьдралаас илүүтэй анхаарлын төвд байна. Сарын эхэн үед од гарагсийн хөдөлгөөний улмаас тогтвортой, буурь суурьтай, тооцоотой байх чадварыг чинь сорих сорилт гарч ирэх бололтой. Од гарагсийн 50% нь буцах хөдөлгөөнд орох ховор үзэгдэл энэ сард тохиох бөгөөд үүнтэй холбоотой таагүй, санаандгүй явдлууд өрнөж магадгүй. Энэ үед аль болох тайван, тэвчээртэй байж сэтгэл хөдлөлөө барихыг од эрхэс зөвлөж байна. Мөн шашин, итгэл үнэмшилтэй холбоотой үйл явдал Нумуудын амьдралд томоохон өөрчлөлт авчирна. Боловсрол, хичээл сурлагатай холбоотой зорилго бүтэлгүйтэж магадгүй. Энэ сард Нумынхны ажил алба, бизнесийн уур амьсгал маш хурдтай, завгүй, салхи шуурга шиг л өнгөрөх бололтой. Сарын 17-ныг хүртэл тооцоотой, тогтвортой байхыг од эрхэс сануулж байгаа бөгөөд тэрнээс хойш нөхцөл байдал ч чиний талд эргэж, өөрт ашигтай шийдвэрүүд гаргах боломжтой болно. Ажил хайж буй Нумуудад ээлтэй сар байх болно. Мөнгө санхүүгийн хувьд муугүй байх ч энэ сэдэв өөрөө төдийлөн анхаарал татахгүй. Харин нөхөр/эхнэр, хайртай хүний чинь санхүүгийн байдал сайнгүй байх бололтой. Төрийн алба, бичиг баримттай холбоотой асуудлууд энэ сард шийдэгдэнэ. Нумуудын нийгмийн идэвх нэмэгдэж, найз нөхөд танилуудтайгаа илүү их цагийг өнгөрөөж, ганц биечүүд шинэхэн хайрын романс үүсгэх боломж өндөр байна. Гэвч Буд гарагийн нөлөөгөөр энэ харилцаа нь тийм ч бүтэмжгүй байхгүй бололтой. Харин хостой Нумуудын хувьд харилцаа төдийлөн сайнгүй байх бөгөөд үзэл бодол тэр чигтээ эсрэгцэж зөрчилдөнө. Жирэмслэлт, хүүхэдтэй холбоотой асуудлууд хосын харилцааг хагаралдуулах бололтой. Сарын сүүлээр хосын уур амьсгал намжиж дээрдэх ч асуудлаа шийдэж, бие биедээ буулт хийхээс нааш зөрчил оршсоор байна гэдгийг санаарай. Сарын 20 хүртэл Нумуудын эрүүл мэнд сайнгүй байна. Бие махбодь эмзэг байх агаад амин дэм, хөдөлгөөн, эрч хүч дутагдана. Тиймээс иллэг, йогоор сэтгэл санаагаа эрүүлжүүлж, эрч хүчтэй хөдөлгөөнтэй байхад анхаараарай.

 

Матар

 

Матруудын хувьд өөрчлөлт, шинэчлэлтээр дүүрэн сар ирж байна. Тэвчээр, тооцоо, бодит үйлдэл шаардсан саад бэрхшээл, асуудлууд ар араасаа тулгарах ч Матрууд төрөлхийн давуу талаараа тэдгээрийг шийдэх боломжтой байх болно. Хамгийн гол нь хайрцагнаасаа гарч, асуудлыг өөр өнцгөөс харж сэтгэх хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Матрууд төрөлхийн тэсвэр хатуужил, алсын хараатай хүмүүс болохоор өөртөө тулгарч болохуйц асуудлуудыг одооноос гадарлаж байж ч магадгүй юм. Тиймээс 6 сард тавьсан зорилгоо аажмаар тогтвортойгоор биелүүлэх бололтой.Харин хувийн амьдрал дээрээ Матрууд өөрийн болон гэр бүлийнхнийхээ ашиг сонирхлыг тэнцвэртэйгээр бодолцох хэрэгтэй гэдгийг санаарай. Өдөрт системтэйгээр дасгал хөдөлгөөн хийж эхлэхийг од эрхэс зөвлөж байна. Учир нь үүнээс Матрууд болон тэдний хайртууд биеийн эрүүл мэнд болоод харилцаандаа сайн өөрчлөлтийг мэдэрнэ. Матрууд сарын 22 хүртэл ажил хэргийн талбарт нэлээд завгүйбайх төлөвтэй байна. Ажлын байранд замбараагүй нөхцөл байдал үүсч, Матрууд хичээнгүй хөдөлмөрлөх хэрэгтэй болно. Зорилгодоо хүрч, асуудлыг ухаалгаар шийдвэрлэснээр нөхцөл байдал дээрдэнэ. Энэ сард Далайн ван гарагийн буцах хөдөлгөөн мөнгө санхүүд нөлөөлж, татруухан байх бөгөөд орлого, зарлагаа тэнцвэржүүлэхэд нэлээд хүчин чармайлт шаардана. Том, жижиг бүхий л зарлагатаа тооцоотой байж, ухаалаг хандаарай. Хостой Матруудын хувьд хувийн харилцаа нь зөрчилтэй байх бөгөөд ойлголцол, буулт хийх зан чанарууд асуудлаа шийдэхэд нь тусална. Харин ганц биечүүд шинэхэн учралд төдийлөн найдаад хэрэггүй. Учир нь энэ сард Матрууд нэлээд завгүй гүйхээс гадна од эрхсийн байрлал ч үүнд ээлгүй байх нь. Харин хуучин харилцаа эргэн ирэх магадлал өндөр бөгөөд эцсийн шийдвэрийг өөрийнхөө төлөө гаргаарай хэмээн од эрхэс зөвлөж байна. Харин эрүүл мэндийн хувьд Матрууд асуудалгүй байх бололтой. Алсын хараатай, тооцоотой чанарынхаа ачаар Матрууд өөрийгөө хэзээд гаргуунд гарагдаггүй хүмүүс билээ. Фитнес, йог, бясалгалаар хичээллэвэл ээлтэй.

 

Хумх

 

Өөрчлөлт, шинэчлэлтийн сар айсуй. Хумхуудын амьдрал төдийгүй дэлхий ертөнц тэр чигтээ өөрчлөгдөж байна. Хумхуудын хувьд эдгээр өөрчлөлт баяр хөөр, аз жаргал руу хөтлөх бөгөөд ихэнх Хумхууд сайн үр дүн хүртэж чадна. 6 сард одон гарагиудын 50% нь буцах хөдөлгөөнд орсноор нэг бол зоригтойгоор үйлдэл хийх эсвэл эсэргээрээ ямар ч үйлдэл хийлгүй тэвчээртэйгээр хүлээх хэрэгтэй болно. Энэ сард ажлын ачаалал, амралт зугаалгын аль аль нь байна. Сэтгэл санаа чинь өөдрөг байх үедээ өдөр тутмын асуудлуудаа хангалттай шийдэж чадна. Сарын нөлөөгөөр ажил хэргийн талбарт саад тотгор, хаалт тохионо. Мөнгө санхүүгийн хувьд ч орлого удаашралтай, саадтай байх бололтой. Хумхуудын мөнгөний ухаан төдийлөн сайн биш байх учраас зарлага бүртээ тооцоотой, бодолтой байхыг анхааруулж байна. Мөн санхүүгийн талаарх мэдлэгээ дээшлүүлэхийг зөвлөж байна. Энэ сард чиний болон хайртын чинь санхүүгийн ашиг сонирхол зөрчилдөж магадгүй. Энэ сард ганц бие Хумхууд хостой болох боломжууд дүүрэн байна. Гэхдээ энэ тал дээр нээлттэй байж шийдвэр гаргаж чадсан Хумхуудад л хамаатай бөгөөд сарын сүүл гэхэд зарим нь найз бүсгүй/залуутай болсон байна. Харин хостой Хумхууд хайртаасаа тусламж авч, түүнээсээ сэтгэл ханамжийг мэдрэх болно. Нэрэлхүү зангаа гээгээрэй. Гэр бүлтэй Хумхуудын хувьд энэ сард хүүхдүүдтэйгээ ашиг сонирхлын зөрчилтэй байх магадлал өндөр байна. Хүүхдүүдийнх нь амьдралд таагүй асуудлууд тохиолдож энэ нь Хумхуудын сэтгэл санаанд нэлээд нөлөөлөх бололтой. Бархасбадь гарагийн нөлөөгөөр Хумхууд гэр бүлийнхнийхээ хувьд хамгаалагч, асуудлыг шийдэгч нь байх бололтой. Мөн энэ сар жирэмслэхэд ээлтэй. Сарын турш Хумхуудын эрүүл мэнд сайн байх бөгөөд эрүүл хүнс, хөдөлгөөнөөр өөртөө улам их эрч хүчийг бэлэглээрэй.

 

Загас

 

Загаснуудын хувьд зөрчил, сорилт шалгалтаар дүүрэн сар ирж байна. Тэдгээр асуудлуудтай алсын хараа, ухаалаг, тэвчээртэй зангаараа тэмцэж, шийдэх хэрэгтэй. Од гарагсийн буцах хөдөлгөөний улмаас Загаснууд хэд хэдэн урам хугарч, сэтгэлээр унахуйц үйл явдалтай нүүр тулна. Ажлын талбар, гэр бүл болон хайр дурлалын харилцаанд зөрчил үүснэ. Учир нь Загаснуудын сэтгэл хөдлөл энэ сард нэлээд өндөр байх бололтой. Тэдгээр зөрчлөөс зайлсхийх хангалттай ур ухаан өөрсөддөө бий гэдгийг санаарай хэмээн од эрхэс зөвлөж байна. Мөн энэ сард шийдэх асуудлууд олон байх ч үйлдэл хийх нөөц боломжоор хязгаарлагдмал байх нь. Болгоомжтой, ухаалаг алхам хи йх хэрэгтэй шүү.Ажлын талбарт томоохон өөрчлөлт явагдах бололтой. Хүний нөөцийн шинэ бодлого, албан томилгооны өөрчлөлт, бүтцийн өөрчлөлт гээд л юу ч байж магадгүй. Ямартай ч энэ өөрчлөлт нь Загаснуудын амьдралд томоохон нөлөө үзүүлнэ. Мөн Загаснуудын мөнгөний талаарх өөрийн зарчим нь найз нөхөрлөлтэй нь зөрчилдөж мэднэ. Хайр дурлал, сексийн амьдралын хувьд Загаснуудад өөртөө итгэлтэй өдрүүд байх ч ичмээр тохиолдлууд ч гарах бололтой. Буд гарагийн нөлөөгөөр бусдыг өөртөө татах чадвар чинь өндөр байна. Харин Ангараг гарагийн нөлөөгөөр зоригтой, өөртөө итгэлтэй байх агаад энэ нь бусдыг татах чадварыг чинь улам төгөлдөржүүлнэ. Жирэмслэж хүүхэдтэй болохыг хүсэж байгаа бол сайтар төлөвлөгөөтэй байгаарай. Сарны нөлөөгөөр энэ сард гэр бүл нэгт тавигдах агаад хуучин шийдэгдээгүй асуудлууд гарч ирж шийдэгдэнэ. Гэр бүлийнхэнтэйгээ харилцахдаа маш тэвчээртэй байх хэрэгтэй шүү. Тэгснээр бүх асуудлыг шийдэх боломжтой хувилбарыг чи заавал олох болно. Сарын 17-оос эхлэн нөхцөл байдал дээрдэж, ойлголцол, хайр, баяр баяслаар уур амьсгал солигдоно.