|

Н.ЭНХБОЛД САЙДЫН АЙЛЧЛАЛЫГ ХЯТАДЫН ХЭВЛЭЛ ХЭРХЭН ДҮГНЭВ

Н.ЭНХБОЛД САЙДЫН АЙЛЧЛАЛЫГ ХЯТАДЫН ХЭВЛЭЛ ХЭРХЭН ДҮГНЭВ

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын БНХАУ-д хийсэн  айлчлалын үр дүнгийн талаар Хятадын цэргийн болон Засгийн газрын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснийг хүргэж байна.

БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, хурандаа генерал Шюй Чилян уулзалтын үеэр хоёр талын харилцаанд хамтын ажиллагааны агуулга болон цар хүрээг тасралтгүй баяжуулж байх, "Бүс ба Зам" санаачлага, "Хөгжлийн зам" стратегийг амжилттай үргэлжлүүлэх, бие биенийхээ язгуур эрх ашгийг хүндэтгэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Монгол Улсын ерөнхийлөгч хоорондын хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлэхийн тулд Хятад улс шинэ эрин үед Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлэв. Мөн хоёр улсын зэвсэгт хүчний харилцаа, практик хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, стратегийн харилцаа холбоог бэхжүүлэх, стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байгаа талаар хэлэв.

Монгол Улсын батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монголын тал гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болох Хятадтай хамтын ажиллагааг бэхжүүлэхийг үргэлж дэмжиж байгаа бөгөөд Монгол Хятадын хөгжлийн стратегийг боловсронгуй болгох, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсч байгааг илэрхийлэв.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө уулзалтын үеэр Хятад, Монгол хоёр улс нь уул, усаар холбогдсон сайн хөршүүд юм. Хятад улс энх тайвны гадаад бодлогыг баримталж, хөрш орнуудтайгаа дипломат бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж, Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна.  Хоёр улсын ард түмний ашиг тусын төлөө, хамтдаа хөгжиж,  харилцан хүндэтгэж,  Хятад Монголын стратегийн бүрэн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулах сонирхлоо илэрхийлэв. Хятадын зэвсэгт хүчин Монголын талтай хамтран бие бүрэлдэхүүний сургалт, хамтарсан сургалт, олон улсын энхийг сахиулах, терроризмтай тэмцэх, хил орчмын хяналт зэрэг хоёр зэвсэгт хүчний харилцааг шинэ түвшинд хүргэхэд түлхэц болгон хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ мөн хэлсэн юм.

Монгол Улсын батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монголын тал Хятадын талтай батлан хамгаалахын салбарын олон талбарт практик харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж хоёр улсын цэргийн салбарыг гүн гүнзгий хөгжүүлэх явдлыг дэмжихэд бэлэн байгаа талаар хэлсэн байна.

Орчуулсан: Г.Янжинлхам

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу