|

399.8 МЯНГАН ГА-Д ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ

399.8 МЯНГАН ГА-Д ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ

 

Зургаадугаар сарын 5-ны байдлаар улсын хэмжээнд хаврын тариалалт 80 хувьтай явагдаж байна гэж Тариалалтын штабаас мэдээллээ.  

Тодруулбал,

  • 322.6 мянган га-д үр тариа / 78.9 хувь/
  • 10.8 мянган га-д төмс / 69.9 хувь/ 
  • 5.5 мянган га-д хүнсний ногоо /65.4 хувь/
  • 40.0 мянган га-д тосны ургамал /95.6 хувь/ нийтдээ 399.8 мянган га-д тариалалт хийжээ.

2018 онд улсын хэмжээнд

  • 408.9 мянган га-д үр тариа (үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай), 
  • 15.5 мянган га-д төмс, 
  • 8.5 мянган га-д хүнсний ногоо, 
  • 32.0  мянган га-д тэжээлийн таримал,
  • 41.9 мянган га-д тосны ургамал,
  • 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийнэ.
 

Засгийн газрын шийдвэрийн дагуу импортын 1 тонн элит үрийн худалдах үнийг 660 мянган төгрөг, 1 дүгээр үржүүлгийн үрийг 620 мянган төгрөг, дотоодын ургацаас нөөц бүрдүүлсэн сортын үрийг 570 мянган төгрөгөөр тус тус тогтоож, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 560 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 27.8 мянган тонн буудайн үрийг Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн тариаланчдад 10 хувийн, бусдад нь 30 хувийн урьдчилгаатай олгож байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ