|

Халиаранд явсан иргэний цогцсыг олжээ

Халиаранд явсан иргэний цогцсыг олжээ

 

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн "Булагт” гэдэг газар Шарын гол сумын Санжинт багийн оршин суугч иргэн 65 настай О /эрэгтэй/ халиаранд явж байгаад сураггүй болжээ. Булагт гэдэг газар нь Шарын гол сумын төвөөс зүүн зүгт 12 км-т байрладаг байна.

 

Тэрээр энэ сарын 6-ны 18:00 цагаас хойш сураггүй болсон аж. Энэ талаарх мэдээллийг мөн өдрийн 23:26 цагт хүлээн авсны дагуу аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд, нийт 19 хүн "Булагт” гэдэг газар эрлийг зохион байгуулсан байна. Улмаар 7-ны өдрийн 12:34 цагт сураггүй болсон иргэний цоцгсыг алга болсон газраас нь зүүн урд зүгт 2 км-ын газраас олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.