|

ЭЕШ ирэх бямба гарагт эхэлнэ

ЭЕШ ирэх бямба гарагт эхэлнэ

 

ЭЕШ энэ сарын 16-нд буюу ирэх долоо хоногийн бямба гарагт Монголхэл, бичгийн шалгалтаар эхлэхээр байгаа билээ. Энэ онд нийт 43.846 шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлснээс 87 хувь нь буюу 37.950 нь энэ жилийн төгсөгч, 5.896 нь өмнөх оны төгсөгч байгаа юм.


Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө. Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монголхэл бичгийн шалгалтад хамрагдсан байна.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирнэ.

Бүртгэлийн хуудас Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2018 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна.

Суудлын хуваарь

Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ.