|

Асашёорюү Д.Дагвадорж: Ким Жон Уныг 1980 оны хамгийн өнгөтэй өөдтэй гээд байх юм

 

БНХАУ-ын Чиндао хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаан энэ сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
/ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар оролцсон юм.
Тэгвэл Ерөнхийлөгч Х. Баттулгын бүрэлдэхүүнд ерөнхийлөгчийн Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгч Д.Дагвадорж багтжээ.

Тэрбээр энэ тухайгаа "Ким Жон Уныг 1980 оны хамгийн өнгөтэй өөдтэй гээд байх юм. Мань чинь бас 1980 оных шүү дээ! Си даргатай гар барьж халуун дулаан яриа өрнүүлж, Аса-г үздэг байсан ХАНГАН хятад хэлээр Ёкозүна 横綱 гэж хэлээд гээд сүйд ккк. Протокол зөрчсөн сайхан уулзалт боллоо. Миний хийж чадах зүйл бол эх орноо зөв сурталчлах оноо авчрах явдал юм!” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.