|

​ПАРА ХӨНГӨН АТЛЕТИКИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛЖЭЭ

​ПАРА ХӨНГӨН АТЛЕТИКИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛЖЭЭ

 

Монголын Үндэсний Пара хөнгөн атлетикийн холбооны Улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.Тэмцээний F-37, 38 хөнгөн саажилттайтөрөлд эрэгтэйчүүдээс тэргүүн байрыг Чингэлтэй дүүргийн Ц.Баярдаваа, F-37,38 хөнгөн саажилттай эмэгтэй төрөлд Дархан-Уул аймгийн С.Ханджанцан, F-40, 41 одой 140 см-ийн эмэгтэйд Орхон аймгийн Г.Өнөрмаа, -55, 56 тэргэнцэртэй эрэгтэйд Архангайн н.Самбууданзан, F-33, 34 хүнд хэлбэрийн саажилттай эрэгтэй ангилалд Архангайн Б.Чулуунбат, F-55, 56 тэргэнцэртэй эмэгтэйд Сэлэнгэ аймгийн Б.Саранжаргал, Т-37 саажилттай 5000 м–т Булганы н.Даваахүү, Т-12, 13 сул хараатай 1500 м-ийн эмэгтэйд Хан-Уул дүүрэг н.Болормаа, Т-11 бүрэн хараагүй 800 м-ийн эмэгтэй Сүхбаатар аймаг н.Цогтмаа, Т-11 бүрэн хараагүй 800 м-ийн эрэгтэй Мандалын Ж.Батчимэг, Т-46 гарын тайралттай 1500 м-ийн эмэгтэйд Дархан-Уул н.Эрдэнэсувд, Т-53, 54 тэргэнцэртэй 800 м эрэгтэйд Хэнтий аймгийн н.Энхманлай, Т-53, 54 тэргэнцэртэй 400 м эмэгтэйд Дорнодын н.Оюунтуул, Т-46 гарын тайралттай 1500 м эрэгтэйд Архангайн н.Тармабазар, Т-46 гарын тайралттай 1500 м-ийн эрэгтэйд Архангайн н.Гармабазар, ТД-46 5000 м эрэгтэйд Хөвсгөлийн н.Ванданпүрэв, Т-12, 13 сул хараатай 5000 м эрэгтэйд Хан-уул дүүргийн н.Очирваань нар аваргын алтан медаль хүртжээ.Тэмцээний үеэр МҮОХ-ны "Алтан Од” медалиар н.Алтанчимэг, БТСГ-ын "Хүндэт тэмдэг”–ээр Д.Элбэгзаяа, Д.Уранчимэг, БТСГ-ын "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр С.Батболд, БТСГ-ын "Алтан Од” медалиар н.Золзаяа, Засаг даргын Жуух бичгээр н.Батчимэг нарыг шагнаж урамшууллаа. Тус тэмцээнд Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Архангай, Төв, Говь алтай, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Булган, Өмнөговь, Сүхбаатар аймгууд, Улаанбаатар хотын Налайх, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдийн нийт 250 гаруй тамирчид, шүүгчид, дасгалжуулагчид, аймгуудын нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн удирдлагууд, албаны бусад хүмүүс оролцлоо.Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Энхбат, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Б.Баттулга, Монголын Үндэсний Параолимпын холбооны ерөнхийлөгч Б.Батдорж, Монголын хөнгөн атлетикийн холбооны Улсын шүүгч Д.Сумъяа нар ерөнхий шүүгчээр, Монголын Пара олимпын хорооны ажилтан Сүхбаатар Үндэсний Биеийн тамирын Дээд сургуулийн багш А.Мөнх-Эрдэнэ, Улсын шүүгч Д.Батсайхан, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Энхбаатар, Дашдондог, Сэлэнгэ аймгийн Пара хөнгөн атлетикийн холбооны салбарын тэргүүн Ц.Энхцэцэг, холбооны арга зүйч Ш.Алтансүх, Сэлэнгэ аймгийн хараагүйчүүдийн холбооны тэргүүн Ж.Ганчимэг нар оролцлоо.