|

​“Дархан Бүргэд” команд штабын сургалт анх удаа Дархан-Уул аймагт болж байна

​“Дархан Бүргэд” команд штабын сургалт анх удаа Дархан-Уул аймагт болж байна

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2015 оны МН/03 дугаар зарлиг, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 491 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 1.5, 1.6 дахь заалт, аймгийн Засаг даргын 2015 оны Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан ажиллах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны Н/01 дүгээр захирамжаар "Дархан Бүргэд” команд штабын сургалт нь анх удаагаа Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна. Өнөөдөр /2018.06.13/ тус команд штабын сургалтын нээлт боллоо. Манай аймагт хаалттай ба нээлттэй хорих ангиуд байдаг. Цаашид хорих ангид бусдыг барьцаалах, хорлон сүйтгэх, үймээн самуун дэгдээж бүлэглэн оргох зэрэг онцгой нөхцөл үүссэн тохиолдолд үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий тусгайлсан байгууллагууд хэрхэн хамтран ажиллах туршлагыг хуримтлуулж байгаагаараа энэхүү команд штабын сургуулийн ач холбогдол оршиж байгаа юм.