|

Тавантолгойг хөдөлгөж танхимаа "аваръя" даргаа!

Бид дэлхийд алдартайд тооцогддог Тавантолгойгоо ашиглаж чадах уу, үгүй юу гэдгээ шийдэлгүй өнөөг хүрлээ.

Одоог хүртэл Тавантолгойг хөдөлгөчих зориг зүрхтэй хүн олдоход бэрх. Учир нь ийм шийдвэр гаргасан хүнийг ирээдүйд мөрдлөг, байцаалт, төмөр тор хүлээх магадлал өндөр. Өнөөгийн байдлаар Тавантолгойг гацаанаас гаргах хүлээлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөртөө тээж буй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сард Эдийн засгийн форумыг зохион байгуулагчидтай уулзахдаа Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах танхимын бодлогоо бүлгийн хуралдаанаараа хэлэлцүүлэхээ мэдэгдсэн нь энэ төслийг эргээд улс төр, уул уурхайнхны анхаарлын цэг болгов.

Ерөнхий сайдын мэдэгдэл нэг талдаа Эдийн засгийн чуулганаар дамжуулан хөрөнгө оруулагчдыг татах зорилготой мессеж байх талтай. Хүлээлтэд орсон Тавантолгойг хөдөлгөнө гэдэг гадаад зах зээлд сайн мессеж болно. Угтаа улстөрийн салхи санаанд багтамгүйгээр эргэж, байдал бишидчихгүй л бол удаан жил гацаж, өдгөө засаг барьсан намуудын дундуур халаасыг дүүргэх гол хэрэгсэл болчихсон Тавантолгойн бүлэг ордыг ашиглалтад оруулах боломж Ерөнхий сайдын гарт л бий. Тиймээс ч ойрноос таван толгойг хөдөлгөж танхимаа аварьядаргаа гэх мэдээжийн саналыг түүнд хэлэгсэд ч олон болжээ. Гэвч том төсөл хөдөлгөхөд том эрсдэл дагуулж байдаг ч хэн нэг нь хийхгүй л бол цаг хугацаа биднийг хүлээхгүй.

Хамгийн гол нь Тавантолгойтой зэрэгцэн Гашуунсухайт-Тавантолгойн төмөр зам, цахилгаан станц, цаашлаад "Эрдэнэт ТТ”-н 1072 хувьцаа зэрэг асуудал босож ирнэ. Энэ их ажлыг хийж гүйцэтгэх хугацаа МАН-д бараг үлдээгүй. 2020 оны сонгууль магадгүй үүний хувь заяаг шийдэх байх.

ТаванТолгой хэрвээ байраасаа хөдөлчих юм бол нүүрсний хэрэглээг дэлхий дахин халах хүртэл Монголд Оюутолгойгоос дутахгүй их ашиг авчирна. Тиймээс байдал хэрхэхийг хүлээх л үлдэж байна даа.

Г.Хулан

Bataat.mn
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу