|

Мехико хотод хуурамч газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгджээ

 

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ний F хэсгийн эхний тоглолт Герман-Мексикийн халз тулаанаар эхэлж мексикчүүдийн гайхамшигтай ялалтаар өндөрлөх үед  Мексикийн нийслэл Мехико хотод хуурамч газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдсэн байна.

"Үндэсний шигшээ баг нь гоол оруулах баярт мөчийг харсан Мексикийн хөгжөөн дэмчигчид хөөрч баярласандаа үсэрч цовхочсон нь хуурамч газар хөдлөлт үүсэхэд нөлөөлсөн байж магадгүй” гэж "SIMMSA” газар хөдлөлтийн хяналт ажиглалтын сүлжээ мэдээлжээ.

"Риа Новости” агентлагийн мэдээлснээр, Герман-Мексикийн тоглолтын шууд дамжуулалтыг үзэхээр өчигдөр Мехико хотын төв талбайд гэхэд л 75000 орчим хүн цугларчээ.