|

Си Жиньпин БНАСАУ-ыг ямар ч нөхцөл байдлаас үл хамааран байнга дэмжихээ зарлалаа

Си Жиньпин БНАСАУ-ыг ямар ч нөхцөл байдлаас үл хамааран байнга дэмжихээ зарлалаа

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзах үеэрээ Пхеньянд үзүүлэх дэмжлэг, олон улсын болон бүс нутаг дахь нөхцөл байдлаас үл хамааран өөрчлөгдөхгүй хэвээр байх болно гэж мэдэгджээ. Энэ тухай Хятадын төв телевиз /ССТV/-ээр мэдээллээ.

"Олон улсын нөхцөл байдал болон бүс нутгийн нөхцөл байдалд өөрчлөлт гарахаас үл хамааран, Хойд Солонгостой найрсаг харилцах БНХАУ-ын байр суурь өөрчлөгдөхгүй хэвээр байх болно, Хятадын ард түмний найрсаг хандлага, дэмжлэг ч БНАСАУ-ын социализм, ард түмний тусын тулд өөрчлөгдөхгүй хэвээр байна" гэж Си Жиньпин хэлжээ.

Түүнчлэн улс хоорондын тогтвортой, эрүүл харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл Ким Чен Ун Бээжин хотноо Си Жиньпин даргатай уулзсан гэж мэдээлсэн байна. Уулзалтын үеэр, БНХАУ, Хойд Солонгосын удирдагчид хоёр талын харилцааг хамгаалах улам бүр хөгжүүлэх талаар тохиролцсон байна.

М.Баяр