|

Монгол Улсын хүн ам өнгөрөгч онд 2.2 хувиар өсчээ


Үндэсний Статистикийн Хорооны 2015 оны жилийн эцсийн тайлангаас харахад Монгол Улсын хүн ам 2015 оны эцэст урьдчилсан дүнгээр 3061.6 мянга болж, өмнөх оныхоос 65.6 мянган хүн буюу 2.2 хувиар өсчээ.
 
Улсын хэмжээнд 2015 онд 82 мянга 130 хүүхэд төрсний 1255 буюу 1.5 хувь нь гадаадад төрсөн байна. Энэ хугацаанд 80 мянга 434 эх амаржиж, төрсөн хүүхдийн тоо 80 мянга 875 болж, өмнөх оныхоос амаржсан эх 794 буюу 1 хувиар, хүүхдийн тоо 840 буюу 1 хувиар буурсан байна.
 
Харин 2015 оны арванхоёрдугаар сард 6704 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 6738 болж, амаржсан эх өмнөх сарынхаас 23 буюу 0.3 хувиар, хүүхэд 37 буюу 0.5 хувиар буурчээ.
 
Улсын хэмжээгээр 2015 онд нялхсын эндэгдэл 1234 болж, өмнөх оныхоос 17 хүүхэд буюу 1.4 хувиар, 5 хүртэлх насандаа 1476 хүүхэд эндэж, өмнөх оныхоос 29 хүүхэд буюу 1.9 хувиар буурсан байна.
 
Бүртгэлтэй ажилгүй иргэд 2015 оны 12 дугаар сарын эцэст 32.8 мянга байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 4.2 мян.хүн буюу 11. хувиар буурч, өмнөх сарынхаас 1.5 мян.хүн буюу 4.7 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 54 хувь буюу 17.7 мянга нь эмэгтэйчүүд байна.